МЗХ, МУЗН хамтран хүмүүнлэгийн ажлууд хийнэ
2014/04/09
Монголын Залуучуудын Холбоо, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монголын Залуучуудын Холбоо залуучуудын төв байгууллагын хувьд өөрийн зорилго болон үйл ажиллагааны чиглэлд нийцсэн, адил зорилготой төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээ шинээр тодорхойлон ажиллаж байна.
Өнөөдөр залуучуудын олон талт асуудалд анхаарлаа хандуулан хамтран ажиллах байгууллагын нэг болох Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгтэй “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурж уламжлалт харилцаагаа удирдлагын түвшинд баталгаажуулсан юм.
Энэхүү санамж бичгийн хүрээнд залуучуудын нийгмийн оролцоог идэвхжүүлэх, тэр дундаа хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллахаа хоёр талын удирдлагууд ярилцаж санал бодлоо солилцлоо.
Мөн УЗН-ийн аймаг, нийслэл , дүүргийн хороод болон МЗХ-ны 21 аймаг, 9 дүүрэг, мэргэжил сонирхолоороо нэгдсэн салбар хороодын хамтын ажиллагааг сайжруулж орон нутгийн залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөрийг боловсруулан ажиллахаар тохиролцсон байна.
Зочин · 2014/04/10
bolj dee