Зам тээврийн ослоос болж амиа алдсан 37 хүүхдийн дурсгалыг хүндэтгэн зул өргөлөө
2014/04/09
"Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр" өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ өдрийг тохиолдуулан өнгөрсөн 2013 онд авто замын ослоор амь насаа алдсан 37 хүүхдийн хоосон сурагчийн ширээг Эрх чөлөөний талбайд засч, гүн эмгэнэл илэрхийлсэн юм.
Хэрвээ тэдгээр 37 хүүхэд өнөөдөр замын тээврийн ослоос болж хорвоог орхиогүй бол нэг ангийг дүүргээд сууж байх байсан гэдэг утга санаа агуулан ийн ширээ засч үе тэнгийн хүүхдүүд нь зул өргөлөө.
Замын цагдаагийн газраас “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-т эцэг эхчүүд хүүхэддээ том зүйлийг амлах бус тэдэндээ хэрхэн замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадлыг суулгах зөвлөмжийг өгч нэг өдөр цаг заваа гарган таны хүүхэд хэрхэн сургууль руугаа аюулгүй замаар явж байгааг нь шалгаж үзээрэй хэмээн уриалав. Мөн та тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөө болон дэргэдээ суугаа хүүхэддээ аюулгүйн бүсийг тогтмол зүүж хэвшүүлэхийг зөвлөлөө.
Түүнчлэн иргэдийг бага насны хүүхэддээ үнэтэй бэлэг авч өгөхөөс илүүтэй хамгаалалтын суудлыг авч өгснөөр хамгийн нандин эрдэнэ болсон хүүхдээ хамгаалах боломжтой болж байгаа юм шүү гэдийг сануулсан юм.
Энэ ажлыг Монгол даатгал, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв дэмжиж ажиллалаа.
Х.Даваа
Зочин · 2014/04/11
Энэ талаар санаа зовдог дарга, түшмэд, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар анхаарах байгууллага байна уу? Сайн ч ****** хэл Замын цагдаагийн урьдчилан сэргийлэх хэлтсийн хэдэн алба хаагчид л энд тэндээс юм царайчлан бусдыг гүйх шахуу юм болж байж ажиллаж байгаа шүү дээ. Хүүхдэд замын хөдөлгөөний боловсрол олгох Ногоон гэрэл-цагаан шугам, Замын хөдөлгөөний цагаан толгой зэрэг тэмцээнийг ЗЦГ л бусдыг гуйж байж л явуулдаг байсан шүү. Үүнээс гадна замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хариуцлагыг чангатгах хэрэгтэй байна шүү..... Төр засгийн эрхэм түшмэдүүд анхааралдаа аваач.
Зочин · 2014/04/10
Gudamj duuren signaldax ni unen aimshigiin gudamjaar taivan yavaxiin argagui bolson bn lee.Ar araasaa signaldaaad unen *****ee....
Зочин · 2014/04/10
Mongoliin ***** buduuleg durem meddeggui jolooch naraa tsetsleechee gej xelmeer bn.Xairan xuuxduud...!!! Mongoliin zamiin xudulguun arai denduu buduuleg bugluu mulguu gazar bga yum shig arai denduu.Yavgan xunii gartsaar xuuxdee xutluud garch yavaxad tsagdaagiin amshin ni zogsoxgui dairaad garch bgaa yuum chini yaj xudulguunii soyl xugjix yum be?! Jinxene nuduuleg yooy zun ochood xamag neirevee barsan.
Зочин · 2014/04/10
Ямар их хүүхэд вэ.Бүхэл бүтэн нэг ангийн хүүхдүүд бн шүү дээ.Монголын хууль дүрэм,хариуцсан дарга сайд гэж хаана юу бнаа.Ад-гын нов-шнууд өөрсдийхөн хүүхдүүд биш болхоор тоохгүй бгаадаа
Зочин · 2014/04/10
ymar ih huuhed zam teevriin osold urtuu be.Huuhedee zamiin hudulguun durem sain zaaj surgal gehiin surgguli orchnii gazruudaa ayulgui huuhdiin bus bolgchood dongsmoor yum.Jolooch nartn buruu bhgui te.Huuhed bol huuhed 1000 udaa zaasanch zaaval neg shine sodon yumand anhaaral aldah tudiid osold orno.Gartsaarn garhaa bugd meddegch mulguu jolooch narn gerel dohiogui gartsn deer zogsoj uguud gargaj bsniig er haraaguin bna.Zgrl olon tavan yum bhgui surguuli tsetserrlgiin oir orchimiin zamiin ungiig tusgai unguur ylgaj budah,, guuren bolon nuhen gartsaa hiih huuhdiin ayulgui bus togtooj uguh hergtei..