Э.Батшугарын дурлалт бүсгүй Б.Янжиндуламын гол дүрд нь тоглосон солонгос кино нээлтээ хийнэ
2020/06/18
"Амьдралоги", "Mongolian Connection" киноны дүрээрээ танигдсан жүжигчин Б. Янжиндулам Өмнөд Солонгосын Үндэсний Урлагийн Их Сургуулийг жүжигчин мэргэжлээр дүүргэсэн нэгэн. Тэрбээр жүжигчин гэдгээсээ гадна МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Н.Батшугарын дурлалт бүсгүй гэдгээрээ мөн цахим орчинд ихээхэн танигдсан билээ.
Тэрбээр “열혈형사 /Hot blooded detective/” нэртэй солонгос инээдмийн киноны гол дүрд Мөнхөө /Mong-heo/ гэх бүсгүйн дүрд тогложээ. Тус кино зургаадугаар сарын 18-нд Солонгосын орон нутгийн сувгаар нээлтээ хийх аж.
Киноны үйл явдлаас товч өгүүлбэл, онолдож биш практикаар ажилладаг шударга мөрдөгч Dong-min, алга болсон моделтэй холбоотой хэргийг хариуцсан мөрдөгч 'Mong-heo' (Janska)-тай хамтарч мөрдөн байцаалт явуулахаар болно. Мөрдөн байцаалтын явц үргэлжилж байхад Dong-min энэ нь зөвхөн сураггүй болсон хүний хэрэг биш гэдгийг ойлгоно. Ингэснээр киноны үйл явдал өрнөх аж. Кино инээдмийн, адал явдалт жанрынх.
Энэ кинонд монгол жүжигчин гол дүрд нь тоглосноос гадна киноны зарим зураг авалтыг 2018 оны намар Монголд хийжээ.
Сонирхуулахад, энэ кино жүжүигчин Б. Янжиндуламын тоглосон анхны солонгос кино биш бөгөөд тэрээр өмнө нь 2017 онд Yongsoon гэх кинонд хойд ээжийн дүр бүтээж байжээ.
Зочин · 2020/07/31
Teneg