Д.Амарбаясгалан: Одоогоор МАН-ын 62 нэр дэвшигч тодроод байна
2020/06/25
УИХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүн гарч байгаа билээ. Үүнтэй холбогдуулан яг одоо буюу 12:30 минутанд МАН-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Одоогоор МАН-ын 62 нэр дэвшигч ялалт байгуулж, тодроод байна. Эхлүүлснээ дуусгах, задарсныг засах, ядарсныг хайрлах даалгавар гэж бодож байна. МАН ялалт байгуулснаараа анх удаагаа нэг нам хоёр дахь удаагаа Засгийн эрхийг барьж байна. Бидэнд эмхлэх, цэгцлэх ажил их байна. Өнөөдрөөс эхэлж ажилдаа орж байна. МАН-д эхлүүлснээ дуусгахын төлөө хичээх болно. Сонгуульд өрсөлдсөн улс төрийн нам, эвсэл, бие даагч нартаа шударга цэвэр өрсөлдсөнд баяр хүргэж байна. Нэгдүгээрт, МАН олон түмний өмнө нэр цэвэр, эх орноо гэсэн сэтгэлтэй нэр дэвшигчдийг ард түмэндээ илгээсэн. Хэн олон нийтийн дэмжлэгийг хүлээж авах вэ гэдгийг судалгаагаар тогтоосон. Хүрэх зорилгоо тодорхойлж, бодлогын өрсөлдөөнөөр өрсөлдсөн. гуравдугаарт, У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрын 20-30 жилийн дотор хүлээгдэж байсан олон асуудлыг шийдвэрлэж чадсаныг ард түмэн дэмжлээ. Ерөнхий сайдаа багаар нь сонгосон ард түмэндээ баярлалаа" гэв.
Зочин · 2020/06/26
хулгайчлыг хорихгүй яахын хэнийг өмөөрөөд бгн Амарбаясгалан сонгуулийн бүх штафаа сайн удирдаж нэгтгэж чаласны ач гавьяа гарч бгн ямар АН шиг ядарсаныг доромжилж бсн биш энд тэнлээс баахан солиотой юмнууд намдаа оруулж солиорсоны гай гарч бна зарим тэнэг нь төрсөн нутагтаа шороо өмхөж бна намын даргаа соль эмэгтэй хүн бүрч их самарна тэр Оюунгэрэл дайран дээр давс нэмсэн шүү би 65 суудал өгсөн одоо чадахгүй шд хар гээл тэнэг авгай их дургүй хүргэж бж санал аваагүй малууд танай намыг базаж чадахаар чадвартай дарга болрх хүн гэвэл Нарантуяа бна
зочин · 2020/06/25
Хорьж амийг нь хамхиж сонгох эрхэнд нь халдаж царцааны нүүдэл хийлгжж хар машинаар луйвардлаа
bat · 2020/06/25
Сонгуульд орж байгаа намуудаас арай тулхтай нам нь МАН юмдаа энэ намыг л сонгосон нь ард түмний мэргэн сонголт байлаа
Иргэн · 2020/06/25
МАН ,бор халзан хонь , нууд гараа шив!! Монголчууд Хойд солонгос ын араас марш!!! Хар хайрцгаар ,хакер, джээ хөөрхий . Харамсалтай!
Зочин · 2020/06/25
65лаа хий эргэчээд 62 лаа барах уу