Энэ зураг дээрх эрхэмийг Борхүүгийн Амархүү гэдэг. Уншигч та бүхэн андахгүй сайн танина. Тэрбээр 1987 оны долдугаар сарын нэгний өдөр Булган аймагт төрсөн. Анх 1996 оноос циркийн найруулагч аавынхаа томилолтыг дагаж Улаан Үдэд амьдрахаар хүлгийн жолоо залсан аж. Тэр нутагт очин “Народный артист” уралдаанд оролцож түрүүлэн Орост "од" болсон билээ.  Түүнийг урлагийн хүн болоход аав нь их нөлөөлсөн хэмээн дуучин залуу дурсан ярьдаг. “Мерседес бенц”-ийн үдэш загвар өмсөгчөөр оролцож байсан удаатай.

Анхны дэлгэцийн бүтээлд тоглосон нь "Татар ажиллагаа".  Өдгөө дуучин Б.Амархүү “Universe best songs-2014” наадмын шүүгчээр ажиллаж тус шоу өчигдөр шилдгүүдээ тодруулж хаалтын гала тоглолтоо үзэгчдийн хүртээл болгосон. Уран бүтээлийн их ажлын хажуугаар шүүгч хэмээх эрхэм ажлыг давхар гүйцэтгэсэн тэрбээр өнөөдөр нэг сайхан уртаа гэгчийн амьсгаа авч буй биз. Иймдээ ч дуучин залуу "шинэ үсний засалт" хэмээн саяхан цахим найзуудадаа өөрийн үсний шинэ төрхөө харуулсан нь энэ.

Д.Ана