Ерөнхий сайд Ерөнхийлөгчид танхимын бүрэлдэхүүнийг танилцуулав
2020/07/08
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид бараалхаж байна. Ерөнхий сайд шинээр томилох танхимын бүтцээ танилцуулж байгаа юм. Шинэ Засгийн газар дараах бүтэц, бүрэлдэхүүнтэй. Үүнд:
- ЗГХЭГ-ын даргад Л.Оюун-Эрдэнэ (УИХ-ын гишүүн)
- Шадар сайдад Я.Содбаатар (УИХ-ын гишүүн асан)
- Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх (Багануур дүүргийн захирагч)
- БСШУ-ын сайдад Л.Цэдэвсүрэн (БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)
- Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар (УИХ-ын гишүүн,Сангийн сайд)
- Гадаад харилцааны сайдад Н.Энхтайван (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга)
- Зам тээврийн хөгжлийн сайдад Л.Халтар (ЗТХ-ийн дэд сайд)
- ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан (ТӨБЗ-ын газрын дарга)
- Соёлын сайдад С.Чулуун (түүхч, академич)
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Сарангэрэл (Эрүүл мэндийн сайд)
- Эрүүл мэндийн сайдад Т.Мөнхсайхан
- Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар (БХ-ийн дэд сайд)
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар (УИХ-ын гишүүн)
- Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа (Үндэсний статистикийн хорооны дарга)
- Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр (Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга)
- Уул уурхайн сайдад Г.Ёндон (“Монголросцветмет” ТӨҮГ-ын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал )
Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа өөрөө бүрдүүлж, Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулан, УИХ-д тангараг өргүүлэх заалттай.
Дараа нь УИХ-ын даргад өргөн барина. Чуулганаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулсны дараа Ерөнхий сайд танхимын гишүүдээ батламжилж, захирамжаа гардуулна. Захирамж гардуулах ёслолын ажиллагаа Есөн хөлт цагаан тугт танхимд болно.