Хөөрхөн охины ээж болсон дуучин Н.Ануг уншигч та бүхэн андахгүй ээ. Тэрбээр сайн үйлс бүхнийг түгээн дэлгэрүүлэхийг эрмэлзэж явдаг нэгэн.

Дуучин Н.Ану "Сүүлийн 5 жил энэ хүүхдүүд амьдралын маань баяр хөөр заримдаа гуниглах шалтгаан минь болж ирсэн. Өөрөө хүүхэдтэй болоод өнгөрсөн жил ирж чадаагүй юм. Тэд маань их том болжээ, хамгийн хүнд гэгддэг тархины саажилттай эцэг эхийн хайр үзээгүй энэ бяцхан хүүхдүүдийг өөрийн хүүхдээс ялгаагүй хайрлаж халамжилж байгаа эмч, асрагч нарыг хүндэлмээр, хайрламаар сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Нялхасын клиник хүүхдийн төв сувилал, солонго бүлэг" хэмээн өөрийн сэтгэлийн эмзэглэлээ, хайр аа хуваалцлаа.

Д.Ана