Үндэсний үйлдвэрүүд нь зээлээ авч чадахгүй, малчид нь ноолуур ч үгүй, мөнгө ч үгүй байсаар байх уу?
2020/07/20
Монгол Улсын Засгийн газраас “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 101 дүгээр топоолыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гаргасан.
Тухайн тогтоолыг гарахаас өмнө Ноос, ноолуурын холбооноос ноолуур худалдан авахад зориулж үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээл хүссэн саналыг Яам, Засгийн газарт хүргүүлсэн байсан.
Гэвч ХХААХҮЯ-аас 1 кг ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй хэмээн үндэслэлгүй мэдэгдэл хийсэн. Учир нь АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны дайны улмаас 2019 оны төгсгөл гэхэд 30 хувь унаад байсан ноолуурын дэлхийн зах зээлийн үнийг тооцоолоогүй, дээр нь Ковид 19 цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг бүрэн үнэлж, үр дагаврыг тооцож, алдаагаа цаг алдалгүй засаж залруулаагүйгээс болж уг мэдэгдэл нь бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй болж, ноолуураараа өр зээлээ барагдуулах байсан малчдад чирэгдэл, үндэсний үйлдвэрлэгчдэд эрсдэл учирч, эдийн засгийн байдал хүндрээд байна. Одоогийн байдлаар ноолуурын зах зээлийн үнэ ханш 50 мянган төгрөгөөс доош унаж, малчид яах учраа олохгүй хүлээлтийн байдалд орж, банкны өрөнд баригдан өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь харамсалтай.
Ноос, ноолуурын холбоо болон түүний харьяа үйлдвэрүүдийн зүгээс үндэснийхээ үйлдвэрт ноолуураа тушаасан малчдад 1 кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолын төслийг санаачлан Засгийн газраар батлуулж, энэ асуудал ажил хэрэг болсон. Гэвч Үндэсний үйлдвэрлэгчид гаднаас захиалга авсандаа биш, ажлын байраа хадгалан үлдэж, үйлдвэрлэлээ хэвийн явуулах зорилгоор Хөгжлийн банкнаас зээл авах асуудлаар удаа дараа хандахад тус банкны зүгээс өөрийн гаргасан дотоод журмаар элдэв янзын саад тотгор хийх, шалтаг шалтгаан тоочих, бүтэх боломжгүй шаардлага тавих зэргээр хүү багатай дээрхи зээлийг олгохгүй байна.
Хөгжлийн банк зээл олгохгүй, үндэсний үйлдвэрлэгчид зээлээ авч чадахгүй цаг алдаж байх хооронд малчдын маань ноолуур тоос шороонд дарагдаж, чанар, хэвийн байдлаа алдаж, өнжмөл түүхий эд болж үйлдвэрлэлийн шаардлагыг хангахгүй зэрэг бодит “Аюул” учрах гээд байгаа тул хөгжлийн банк зээлээ шуурхай олгож үндэсний үйлдвэр, малчид иргэдээ одоо дэмжихгүй бол оройтох нь ээ!
Түүхий эд бэлтгэгч малчид, үйлдвэрлэгч, хэрэглэгч нэг баг буюу цогц систем юм. Хэрэв үйлдвэрүүд дампуурвал олон мянган ажилчид хохирч, малчдын орлого үгүй болж, нийгэм эдийн засгийн хор хохирол гинжин урвалаар хөврөх эрсдэл үүсээд байгааг онцгой анхааралдаа авч, хөнгөлөлттэй зээлийг нэн яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсье.
А.Төмөр-Очир
sonin.mn
Зочин · 2020/07/21
Цихуа Элбэгдорж даяа Ганболд С.Баярцогт нар л аж ахуйн нэгжид очих ёстой хамаг хөрөнгө мөнгийг чинь завшчихсан тэд завшсан мөнгөөрөө гадаадад гайхуулж зугаалж захиа бичээд л тарвалзаж явна тэдний хөрөнгийг нь хуу хураагаад үйлдвэр байгуулалдаа У.Хүрэлсүхээ
Зочин · 2020/07/21
Монголд үндэсний үйлдвэр гэж ямар үйлдвэр одоо байгаан. Бүгдийг ардчиллыхан хувьчлаад авцан биз дээ
Энэ Хүрэлсүхийн хүн болох · 2020/07/20
Энэ Хүрэлсүхийн засгийн хамгийн гол хүн болох Содбилиг бил үү муруй амтай залуу ЖДҮ-дээд мөнгөгүй болгочихсон шүү дээ.
Иргэн · 2020/07/20
тариаланчдад мөн адил хөнгөлөлттэй зээл олгон гэж хулхидаад дөрвөн сарын хугацаа өнгөрлөө. Ингэж ард иргэд аж ахуйн нэгжээрээ тоглож болдог юмуу. Эсхүл зүгээр л сонгуулийн шоу байсан юмуу. Хүрэлсүх ерөнхий сайдаа