"UBS" телевизийн сэтгүүлч Э.Уянга телевиз үзэгчид андахгүй сайн танина. Анх "Хэцүү анги" киноны Сувдын дүрээр олны танил болсон. Тэрбээр МУИС-ийг утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр төгссөн юм.

Сэтгүүлчийн мэргэжлийнхээ хажуугаар кинонд тоглох урилгыг нэлээд их хүлээж авдаг нэгэн. Түүний тоглосон дэлгэцийн бүтээлээс дурдвал, "Кино шиг амьдрал", "Зоорь", "Миний муу аав" зэрэг бүтээлд туслах болон гол дүрийг бүтээсэн.

Э.Уянга "жүжигчин гэдэг бол агуу мэргэжил. Надад хүнддэх юм шиг санагдсан. Гэхдээ л энэ мэргэжлийн асар том далайгаас дусал дуслаар би суралцсаар байгаа. Хүүхэд байхаасаа л сэтгүүлч болохыг хүсдэг байсан. Сэтгүүлч хүн хэнээс ч өөрийн мэдэхийг хүссэн зүйлээ асууж, асар өргөн мэдлэгтэй болж чаддаг. Аав ээж хоёрыг ажилдаа явах гэхээр дагаж гүйгээд “Би хамт зурагт руу явна” гэж орилдог хүүхэд байсан. Одоо бодохоор энэ мэргэжлийг хүүхэд байхаасаа л сонгочихсон юм шиг санагддаг" хэмээж байсан удаатай.

Долоо хоног тутмын сэтгүүлийн анхдагч, "TV ZONE" сэтгүүлийн 309 дахь дугаарын хүндтэй зочноор уригдан оролцжээ. Ийн тэрбээр тус сэтгүүлийн хуудсыг өөрийн хагас нүцгэн зургаар чимжээ.

Д.Ана