С.Баяр, Б.Хурц нар НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГИ-д ингэж хоригдоно
2020/07/25
МУ-ын 25 дахь ерөнхий сайд асан С.Баярт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг 2 жилээр хасаж, 3 жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жил хорих ял бүгд нийлээд 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин шүүгдэгч ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тус тус нээлттэй хорих ангид хорих ялаар шийдвэрлэсэн билээ.
ХОРИХ АНГИЙН НЭЭЛТТЭЙ БОЛОН ХААЛТТАЙ ДЭГЛЭМ ГЭЖ ЮУ ВУ
Хорих ангийн нээлттэй болон хаалттай дэглэмийн гол агуулга нь ялтныг сургах, байнгын тасралтгүй ажлын байраар хангах, ял эдлүүлэх орчин нөхцөлийг хүний эрхийг хангасан стандартын дагуу бүрдүүлэх зэрэг асуудлыг цогц хэлбэрээр шийдвэрлэж, хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэгддэг.
Нээлттэй дэглэмийн онцлог нь ялтны хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хувь хүний нөөц боломжийг харгалзан нийгмээс бүрэн тусгаарлалгүйгээр, тухайн хүнийг гэр бүл, хамт олон зэрэг эерэг орчны нөлөөлөл дор ял эдлүүлэх явдал юм.
Нээлттэй дэглэм нь ялтанд урьд суралцаж, ажиллаж байсан байгууллагад тодорхой хяналтын дор үргэлжлүүлэн суралцах, ажиллах, мөн тухайн ялтны эерэг чиг баримжааг нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн хяналт, хязгаарлалт багатай орчинд ял эдлэх боломжийг олгодгоороо сэтгэл зүйн хувьд давуу тал бий болгодог.
Нээлттэй дэглэмийн ялтан дотоод журам зөрчсөн, зан төлөвийн хувьд сөрөг хандлага давамгайлсан нь илэрхий болсон тохиолдолд хаалттай хорих ангид шилжүүлэх, хаалттай хорих ангиас нээлттэй дэглэмд шилжүүлэх асуудлыг мөн тухайн ялтны хувийн зан төлөв, ялын байдлыг харгалзан тусгайлсан комисс хуралдан шийдвэрлэх бөгөөд ингэхдээ давтан гэмт хэрэг үйлдсэн, удаа дараа хорих ял шийтгэгдсэн эсэх болон үйлдсэн гэмт хэрэг бусад хувийн онцлогт тулгуурлан тусгаарласан буюу бие биедээ сөрөг нөлөөлөл үзүүлэх боломжгүйгээр ялыг эдлүүлнэ.
Хаалттай дэглэмийн онцлог нь хорих ангийн хамгаалалтын бүсэд буюу хатуу хяналтан дор ял эдлүүлэхийн зэрэгцээ амьдрах байр нь ялтны зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байдлаар зохион байгуулагдсан байдаг. Түүнчлэн зөвхөн хорих ангийн үйлдвэрлэлийн бүсэд ажиллах, бусадтай харилцах боломж нь хязгаарлагдмал, өндөр ачаалал бүхий нийгэм, сэтгэл зүйн сургалт, нөлөөллийн арга хэмжээнд хамрагддаг зэрэг онцлогийг агуулдаг.
zochin · 2020/07/31
Xtrtsiin general tsoliig xyraagaachee
Зочин · 2020/07/31
тэмцэлгүй ард түмэн мөхдөг,яая гэхэв тахин шүтээд бай
Зочин · 2020/07/29
том дарга болж улсын мөнгө идээд ингээд сайхан хэвтэх юмсан.
сарнай · 2020/07/27
хоригдох гэж дээ. албан хаагчдыг зовоосон хэдэн юмнууд л болж таарна даа
Зочин · 2020/07/26
Нийгэм хүмүүст ноцтой хор уршиг тарихгүй бол энэ шийтгэл зөв шүү дээ Манай зарим нөхөд юм л бол барих тамлах зовоох бүр алах хороох зүйл л мөрөөднө
Зочин · 2020/07/26
Анх удаа сонслоо. Игнэх байсан юм бол хүний ажил үрж яана, сонгуульд нь өрсөлдүүлээд “гишүүн” болгочихгүй дээ. Их хурлын танхимаас ажлаа хийж болох л юм байна, сургуульд сурч болох юм байна.
Lalar · 2020/07/26
Shuuhiin lalaruudad boodol boodoloor amand n mongo chihsen
Барс · 2020/07/26
Ингэж байхаар шагна яршиг төвөг болж ялласан нэр зүүж байхаар
zochon · 2020/07/26
Ed nar odoo vnees ilvv niigemahih vv yaj uurchlugduh bol
Зочин · 2020/07/26
Баяр 5 жил хүүхэндэх юм боно ккк
Хуулиар ингэж тоглодог юм · 2020/07/26
"Гэр бүл, хамт олны орчинд" нь ял эдлүүлэх гэнэ үү? Ямар шог юм бэ? Хуулиар ингэж тоглодог байх нь ээ.
Ийм шударга бус оронд · 2020/07/26
Ийм шударга бус оронд амьдарч байгаа учраас хүмүүс бухимдаад байгаа юм шүү дээ.
зочин · 2020/07/26
Яллах гэж дүр эсгэчих юмаа. Нэг мөсөн Тэрэлжид амралтанд ялын эдлүүлэхгүйдээ
Зочин · 2020/07/25
Нээлттэй хорих гэдэг нь гэртээ байна гэсэн үг үү?
Чингэс хааны үр сад · 2020/07/25
Яагаад бараг гэртээ бгаа юм шиг. Гянданд хорих ёстой.
Зочин · 2020/07/25
Зочин · 2020/07/25
Хурц гуайн ял дэндүү бага бна шдээ. Арай ч дээ. Цааш нь үргэлжлүүлэх үү яах уу!! Манай монголын жирийн ард иргэдийг тамлан, эрүү шүүлт тулгасан новш шүү дээ.
Зочин · 2020/07/25
Ял өгөх биш шагнаад бган бишүү ийм шудрага бус бх гэж арай ч дээ
Хуулийг ингэж завхруулдаг юм · 2020/07/25
"Нээлттэй хорих" гэдэг чинь хорих ял биш л юм байна шүү дээ. Эд нар хуулийг мөн завхруулах юм аа.
Иргэн. · 2020/07/25
мөнгө угаасан,хөрөнгө завшсан,залилан хийсэн,улсын хөрөнгө завшсан хүмүүсийн хөрөнгийг л хурааж төрийн албанд бүх насаар нь ажиллах эрхийг хасах хэрэгтэй