Архангай аймагт осолдсон гэр бүлийн нэрийг барьж хуурамч дансаар залилан хийжээ
2020/07/28
Архангай аймгийн “Цагаан даваа”-нд шатахуун тээвэрлэгч машин онхолдож шатсан зам тээврийн ноцтой осол гарсан билээ. Уг ослын улмаас 12 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Тэдний дотор нэг гэр бүлийн долоон хүн байсан нь иргэн Б-ийн гэр бүл юм.
Харамсалтай нь өрхийн тэргүүн буюу иргэн Б нь өнгөрсөн лхагва гарагт өөд болжээ. Түүний таван настай хүүхэд нь Архангай аймагт эмчлүүлж байхдаа эндсэн. Арван настай хүү нь мэс засалд хоёр удаа орсон ба биеийн байдал нь маш хүнд байгаа аж. Ээж нь буюу иргэн Ц хагалгаанд орсон. Мөн л хүнд байдалтай байгаа. Энэ ослоос улбаатай өвчтөнүүдийн бүгдийнх нь биеийн байдал хүнд байгаа. 13 настай охин болон нялх хүүхдийг мөн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна.
Энэ үед иргэд тус гэр бүлд туслан хандив илгээж байгаа бөгөөд сайны хажуугаар саар гэгчээр олон нийтийн сүлжээ сайтаар баталгаагүй эх сурвалж дээр хуурамч данс бичин залилан хийсэн байна. Эдгээр залуус нь 30 орчим насны хүмүүс байжээ.
Биеийн байдал нь хүнд байгаа байгаа гэр бүлийнхэн ойрын хугацаанд БНСУ руу эмчилгээнд явахаар болсон ийм хэцүү үед хандивын мөнгөө луйварчид хүний мөсгүй сэтгэл гаргаж байгааг сэрэмжлүүлж байна.
Осолд орсон гэр бүлийн гишүүдийн эмчилгээнд дунджаар нэг хүн нь 50-60 сая воны эмчилгээ хийгдэх юм төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 90 хүртэл хоногт бүрэн эдгээнэ гэж Солонгосын Халлим эмнэлэг мэдэгджээ. Тиймээс тэдэнд туслахаар хандив өргөж, мөнгөн дүнтэй шилжүүлэг хийхдээ Очбаярын Цэнгэл гэсэн нэрийг сайтар лавлан гүйлгээгээ хийийг холбогдох байгууллагаас нь сануулжээ.
Ингээд тэдний албан ёсны данс хаягийг дахин оруулж байна.
Зочин · 2020/07/29
Araichdee nere hvnii vnergvi aratnaas dor ym be.hvnee olj luiwardna bzdee ochij ochij iim hvnd bdald ortson ger bvlig luiwardaj nerigni ashiglahch gjdee.iwiidee nylh vrsni ter eej onoodor owchindoo shanlaad sehed edgeed boslooch yaj amidrandaa setgelzvin huwidch ter hani ijelni ywchlaa odo ooro vrsni ymar bga bilee tusaldgvimaa ghed gai bolj bhdaa yahawdee heleh vg oldohgvi ym araichdee....
Зочин · 2020/07/29
Гадны хүн жаахан муулахад үхэх шахдаг хүмүүсийн байж байгаа царай энэ хүний зовлонгоор мөнгө хийгэ гэнэ ёстой хуцваа
Зочин · 2020/07/28
Ардчилал гэх энэ цөвүүн цаг ардчилагч нэртэй хүний үнэргүй муу амьсгаанууд иргэдийг ийм бузар юманд л оройлон сургаж байгаам даа бөнжөөк Э.Бат-Үүл пиздакаа
Арай дэндэнээ · 2020/07/28
Ийм хэцүү зовлонг туулж буй хүмүүсийн нэрийг барьж хуурамч юм хийж байдаг ёстой хүнээ байсан альбингууд-ямар муухай муу ёрын амьтад гэж энэ вэ? Ийм юмнуудыг дэлхий яаж даадаг байнаа, ёстой хэн нэгний оронд золиосонд гараад тамд унаж далд орцгоогоосой
Гишүүн · 2020/07/28
Эрүүл мэндийн даатгалаас 100% гаргаж өгөөч ээ дарга гишүүд болохоор үнэтэй төлбөртөй гадаадын эмнэлэгт эмчилгээ хийлгэхээрээ 100 % авчихдаг шүү тэгээд нуучихдаг эрүүл мэндийн даатгалаас бүгдийг чаддаггүй юмаа гэхэд 2 хүний төлбөрийг гаргаач ээ
Түр · 2020/07/28
Манай эмнэлэг яагаад эмчилж чадахгүй байгаа юм бэ?