Шиванат болон Шиврам Саху гэх биеэрээ нийлсэн ихэр хөвгүүд төрсөн даруйдаа олны анхаарлыг татан нутгийн оршин суугчид тэдний бурханы илгээлт хэмээн хүндэтгэн харьцдаг гэнэ. 



 

12 настай хөвгүүдийг анх төрөхөд салгах боломжгүй гэж орон нутгийн эмч нар хэлж байсан ч мэргэжлийн эмч нар тэдний мэс заслын аргаар салгах боломжтой гэж хэлжээ. Харин одоо тэдний гэр бүлийнхэн хөвгүүдийг салгахыг хүсэхгүй байгаа аж. Ихрүүд нэг ходоодтой ч тус тусдаа элэг, зүрх гэсэн эрхтэнтэй. 

Хөвгүүд бүхнийг хамтдаа хийдэг бөгөөд бие биенийхээ үсийг самнаж өгөх, дугуйгаар сургуульдаа явах гэх мэт олон зүйлийг хамтдаа хийж чаддаг гэнэ.