Авлигын хэргийн “орлого”-оор тэтгэврийн зээлийг тэглэжээ
2020/08/17
2019-2020 он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга нэгэн “сюрприз”-ийг барьсан. Тэрээр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх үедээ “...Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ.
Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэж мэдэгдсэн.
Түүнээс хойш Салхитын мөнгөний ордыг улсын мэдэлд авч, удирдах байгууллагыг тодорхой болгох ажлуудыг Засгийн газраас хийсэн юм.
Гэхдээ Ерөнхий-лөгчийн хэлсэнчлэн ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхэд зөвхөн Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулсны ашиг орлогоос гадна авлигын хэргээс хураагдсан төлбөр, мөнгөнүүдийг ашигласан байна. Тухайлбал, оффшороос оруулж ирсэн 4.4 сая ам.доллар, Салхитын мөнгөний ордын хэргийг шалгах үед холбогдогчийн гэрээс олдсон 1.3 сая ам.доллар, авлигын бусад хэргийн “орлого”-уудыг уг үйл ажиллагаанд зарцуулжээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зээл аваагүй иргэн · 2020/08/21
Зээл аваагүй иргэдийн хувьд Салхитийнхан байна уу, зээл авсан иргэд байна уу, хамаагүй. Аль ч тохиолдолд төр-улс, зээл аваагүй иргэд, шударга иргэд хохирч байна.
Тэтгэврийнхэнд · 2020/08/21
Тэтгэврийнхээн, зээл аваад байгаарай. Тэгээд төрөөр тэглүүлээд байна биз
Зочин · 2020/08/20
Зээл аваагүй хоосон хоноод Явж байсан хөгшүүл хохироод зээл хүүхэдүүдэдээ авч өгсөн хөгшүүлд 6 сая өгдөг нь Ямар учиртай юм болоо адилхан хувааж өгөх ёстой гомдолтой байна аваагүйд нь нөхөн олгохыг шаардаж байна !
Зочин · 2020/08/18
Зээл авч чадаагүйн төлөө төрийн хишгээс хасагдаж гадуурхагдсан хөгшидөө адилхан 6 саяыг өгөх нь шудрага ёсонд нийцнээ Үндсэн хуульд бүх хөгшид иргэд адил тэгш эрхтэй гэж заасан байгаа шүү Баттулга Хүрэлсүх МАН аа
Тэтгэврийн зээл аваагүй хөгшдийг · 2020/08/17
Тийм байж, тэгвэл тэтгэврийн зээл аваагүй хөгшдийг хохь нь гээд үлдээж байгаа юм уу? Би одоо зээл авна, та нар тэглэх юм байгаа биз дээ.
matilda · 2020/08/17