Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо жендерийн асуудал дээр онцгой анхаарч ажиллаж байна
2020/08/29
Нийслэлийн НАМЗХ нь 2019.10.02-нд шинэ бүтэц зохион байгуулалтад орж даргаар Б.Сэргэлэнбаатар сонгогдсоноос хойш Нийслэлийн болон дүүргүүдийн НАМЗХ-ны тэргүүлэгч гишүүдийг шинээр бүрдүүлэхдээ МАН-ын дүрэм болон НАМЗХ-ны дүрэмд нийцүүлэн эмэгтэйчүүдийн оролцоо 30% -аас дээш байх заалт дээр онцгой анхаарч Нийслэлд 10, дүүргүүдэд тус бүр 5 эмэгтэй тэргүүлэгч гишүүнийг шинээр сонгон үйл ажиллагаа явуулж байна.
Өнөөдөр Нийслэл, дүүргүүдийн эмэгтэй 55 тэргүүлэгч гишүүд нэгдэн Нийслэлийн НАМЗХ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь цаашид нийгэмд эмэгтэйчүүдийн дуу хоолой болж үзэл бодлоо нэгтгэн ажиллана.
-
1
-
2
-
3
-
4
-
5
-
6
-
7
-
8
Гэрэл · 2020/09/03
Амжилт хүсье. Эмэгтэйчүүдийг идэвхт оролцоог нэмэгдүүлсэн олон бодит ажлуудыг зохион байгуулаарай.