Э.Дөлгөөн: Үнэнийг хэлсний төлөө нийгэм даяар манай гэр бүлийг ЗҮХЭН ДОРОМЖИЛСООР БАЙНА
2020/10/20
Өнөөдөр "Positive Mongolians" влог хуудсыг хөтлөн явуулдаг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар мэдээлэл хийлээ. Тэд "Happy Flowers" хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч зуучлах төвийн үйлчилгээнд гомдолтой байгаа талаар мэдээлсэн юм.
Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн 2020 оны нэгдүгээр сард анх "Happy Flowers" төвийн хүүхэд асрагчаар охиноо харуулж байгаад мөн оны тавдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулсан. Эхэндээ сайн байсан ч яваандаа хүүхэд асрагч нь нэг бус удаа солигдож, охинд нь ил харагдахуйц түлэгдэлт, хөхрөлт үүссэн байсан. Уг асуудлыг мэдэгдэж, манай хүүхэд асрагчийг сольсон ч тус байгууллагын үйл ажиллагааны доголдол арилаагүй. Бид цахим орчноор тархсан шиг ямар нэг мөнгө, төгрөгийг амаар болон бичгээр тус байгууллагаас нэхэмжлээгүй, цаашдаа ч нэхэхгүй.
Харин бидний талаар худал мэдээлэл тарааж, Тодруулбал, Э.Дөлгөөн өөрөө хүүхдээ гэмтээсэн, их хэмжээний мөнгө нэхсэн, татвар төлдөггүй, хандиваар байр авч, хандиваар хуримаа хийсэн, хүүхдээ бартердэж харуулсан гэх мэдээллүүд тарсанд үнэхээр харамсаж байна. Асуудлын гол нь хүүхдэд эрсдэлтэй, аюултай үйлчилгээ үзүүлж байгаа төвийг биш үнэнийг хэлсэн манай гэр бүл рүү дайрч байгаад үнэхээр харамсаж байна гэлээ.
Зочин · 2020/10/23
1 нь менге телж негее нь менге авч магтдаг. Уйлчилгээг нь мэдээгуй байж менгеер бартер хийгээд " сайн сайн" гээд рекламдчихсан, одоо уйлж суудаг. Сайн уйлчилгээ бутээгдэхуунд реклам хэрэггуй шуу дээ унэндээ. Ням-Очир Ганчимэг.
Зочин · 2020/10/23
Шведэд 00 угааж байснаа худлаа баахан влог нтр хийж Монголчуудын тархийг угааж ОДОНЦОР болсон. Хийсэн хурим, авсан байр гээд дандаа бусдын хандив тусламж. Бүгд үнэгүй. Одоо бүр бартераар хүүхдээ харуулсан газраасаа 25 саяыг нэхэж нтр. Юун Осоржамаа. Positive Mongolian ч гэх шиг. 3aйл аа! Х.Уламбаяр
Зочин · 2020/10/20
tolovshooogui humuus l esreg ym bicheed bdiimaaa terend yundaa uilsiin bee oorsdiihooroo l yvachdeeeee amidral bol temtsel shuu dee zaluus mini
zochin · 2020/10/20
huuhdiin erhiig yarih yostoi bolhoos ene hoyor eej aav yaj munguu oloh ni ta nart yamar hamaa bnaa