"Оюу Толгой"-н ТУЗ-ийг мэргэжлийн баг болгох Л.Оюун-Эрдэнийн хүсэл биелсэнгүй
2020/10/30
Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр УИХ-аас тогтоол баталсаны дагуу Засгийн газраас уг асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулсан юм.
Уг ажлын хэсгийн анхны хуралдааны дараа л УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ: " "Оюу Толгой" -ын ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, өөрчлөх асуудал яригдаж байгаа. Одоогоор манай талаас гуравхан ТУЗ-ийн гишүүн байгаа. Тэр хүмүүс хамгийн наад зах нь санхүүгийн, хуулийн, уул уурхайн мэргэжлийн хүн байх ёстой юм. Юуны өмнө бид ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөнө. Одоогийн гишүүд нь шалгуурт тэнцвэл үлдэнэ. Тэнцэхгүй бол тэр л биз." хэмээн өгүүлж байв.
Улмаар "Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн анхдугаар хуралдаанаараа Монголын талыг төлөөлөх гишүүдэд тавих шаардлагыг өндөрсгөн, нээлттэй сонгон шалгаруулах нь зүйтэй гэдэгт санал нэгджээ. 2010 оны 05 дугаар сараас хойш “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монголын талаас долоон удаа, нийт 13 хүнийг томилж, чөлөөлсөн байна" гэсэн албан мэдээ гарч байлаа.
Тэр бүү хэл "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлөх гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын зарыг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтэлж байв.
Сонгон шалгаруулалтын зард ТУЗ-ийн гишүүнд тавигдах шаардлагыг : " Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
1. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;
2. Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай; буюу эсвэл
Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан;
Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно; АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial AnalystProgram), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн эрх авсан бол давуу тал болно; гэхдээ аль аль нь Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн байх." гэсэн байлаа.
Харамсалтай нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" компаний ТУЗ-ийн гишүүнээр үлдсэн нь уул уурхайн засаглалын төрийн мэдлийн оролцоог мэргэжлийн, олон улсын стандарттай болгох гэсэн ЗГХЭГ-ийн дарга Л.Оюун-Эрдэнийн сайхан хүслийг биелүүлсэнгүйгээр үл барам У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газар, МАН-д хасах оноо авчирлаа.
Шулуухан хэлэхэд л аанай л нэг бүлэглэлийн эсрэг мэт атлаа өөр нэг тодорхой хувь хүн, бүлэглэлийг хаацайлсан, тэдэнд үйлчилсэн, улс төрчид хоорондын өглөг авлаг, өр шир тооцсон механизм Засгийн Газарт ч, МАН-д ч урьдын адил хэвээр байгааг ил тод нотлон харууллаа.
ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй Н.Багабанди нь хоёр удаагийн давтамжтайгаар долоо дахь жилдээ "Оюу Толгой"-ын ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй билээ.
Тэрээр 1990 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч байсан, уран илтгэх авьяастай, зоримог залуу У.Хүрэлсүхийг МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар авч, ажил амьдралын төдийгүй улс төрийн замыг нь эхлүүлж байжээ.
Э.Мягмар
сонин.мн
Зочин · 2020/10/31
элбэг · 2020/10/30
Шившигийн хулгайч идэж ханаагүй л байна. Сарын 40 000 $ бол юу ч биш. Цаана монголын эрх ашгийг хохироож тохиролцон авилгал авч байгаа. Мах хулгай хийгээд гэрийн гаднах хураалттай бараан доогуур ороод нуугдсан муур шиг сэмхэн муу хогдоо багабанди бол.
уншигч · 2020/10/30
Багабанди гэдэг нөхөр МУ-ын төлөө монголын ард түмний төлөө юу ч хийх хүсэл сэтгэлгүй хүн.зүгээр л дуугүй сууж идэж байхад л болно түүнд юу ч хэрэггүй.Хүрэлсүхээ чи ч бас новш юм даа. Өөрийг чинь улс төрд хөтөлж оруулсан гээд монгол улсаар дэнчин тавьж багабандид хариу барьж байгаа юм биз дээ. Наад нөхөр чинь чамаас хэд нугалаад хариугаа авчихсан одоо наадах нөхөртэйгээ новшроод байх шаардлага байхгүй. Мэдлэгтэй чадвартай юм хийх хүнийг нь тавь
matilda · 2020/10/30
Tsogt · 2020/10/30
Маш зөв шийдвэр байна. Ямар ч мэргэжлээс илүү хамгийн чухал нь ТУРШЛАГА шүү. Багабанди гуайг дэмжиж байна. Манайхан уйдамтгай өчүүхэн зангаа больчихмоор юм даа. Амжилт хүсъе.
Зочин · 2020/10/30
Багабанди одоо болно доо Алтанхуягийн хэлдэгээр МАНАН байж л байгаа юм байна
1 · 2020/10/30
Энэ бол 2 дахь том алдаа нь болсон. Харин 1 дэх том алдаа нь бол шадар сайдад Содбаатарыг ажиллуулсан нь байж билээ. Уул нь овоо шудрага л юм шиг байдаг даа.
хариу барьж, иргэдийнхээ итгэлийг алдаж байгаа юм байна · 2020/10/30
Хүрэлсүх алдлаа. Хүрэлсүхийг шударгаар ажиллаж, иргэдийн итгэл найдварийг хэрэгжүүлэх байх гэсэн ... д салаавч өглөө дөө
aagii · 2020/10/30
eronhiilogch baisan hun mongoliinhoo esreg gadnii opshor kampanii erh ashgiig hamgaalaad eh ornoosoo urvaad baigaad baina huelsugee