ОХУ-аас импортолсон "Сайра" загаснаас шимэгч хорхой илэрчээ
2020/11/04
Алтанбулаг болон Замын-Үүд боомтуудаас гүнд шилжин Хяналт шалгалтад хамрагдаж байгаа олон улсын транзит ачаа тээврийн жолооч нарын эрүүл мэндэд коронавирусний халдварыг илрүүлэх шинжилгээ болон бараа бүтээгдэхүүнд аюулгүй байдлын хяналт шалгалтыг хорин дөрвөн цагийн туршид хийж гүйцэтгэж байна.
Тир автомашины ачаа тээвэрлэлт нь олон улсын худалдааны хэлэлцээрийн дагуу хэвийн явагдаж, Алтанбулаг боомтоос цагдаагийн байгууллагын хамгаалалтад өндөр хяналттайгаар хилийн боомтоос гүнд шилжиж байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Өнгөрсөн хугацаанд гүний гаалийн хоёр терминалд Алтанбулаг боомтоос олон улсын худалдааны 4533 тир автомашинаар , тээвэрлэгдэн импортлогдсон 102,722,800 ширхэг, 72,989 тн бодис, бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, хилээс чөлөөлөн ажиллажээ. Мөн энэ хугацаанд 20 жолоочийг тусгаарласан байна. Эдгээр нь халдвар хамгааллын дүрэм зөрчсөн буюу нус, шүлсээ ил задгай хаясан, бусадтай тамхи өгч авалцсан зэрэг иргэд байгааг хэлж байна.
Үүнээс гадна хяналт шалгалтын явцад ОХУ-аас импортлосон "Сайра" лаазалсан загаснаас загасны шимэгч хорхой илэрчээ.
Иймд нийт 500 хайрцаг буюу 5.7 тн 62,400,800 төгрөгийн үнэ бүхий лаазалсан загасыг устгалд оруулсан байна.
Зочин · 2020/11/04