Иргэн Д биш халдвар илэрсэн оюутны нэг нь караоке орсноо мэдүүлээгүй байжээ
2020/11/14
"Халдварын батлагдсан тохиолдолтой хол ойрын хавьтал болсон хүмүүс хаагуур явснаа мартах, зөрүүлж хэлэх, зарим үед хэлмээргүй үйл явдал ч бас байдаг байх. Үүнээс болоод голомтод авах хариу арга хэмжээний хугацаа уртсах магадлалтай байгааг ард иргэд маань зөв ойлгох хэрэгтэй" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдэгдсэн билээ.
Цахим сайтуудаар иргэн Д маршрутаа ташаа мэдээлж, караоке орсноо нуусан хэмээн мэдээлэл тараад байгаа. Тэгвэл тухайн иргэн биш бөгөөд шинээр халдвар авсан гэх хоёр оюутны нэг нь доорх маршрутаар явсан байна. Тиймээс түүний маршрутын тандалтын явцад хэдэн караоке, цайны газарт хавьтал байгааг тогтоолоо. Тиймээс
- СБД-ийн 8-р хорооны "Говьсайхан" гэдэг караокед 2020.11.09-ний 17:00-20:00 цагт байсан хүмүүс,
- Мөн "Топаз" зочид буудал
- СБД-ийн 8-р хорооны "Өгөөж" нэртэй цайны газар 12:00-14:00 цагийн хооронд байсан хүмүүс
ЭМЯ-ны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн 80086928 дугаар руу холбогдож, зөвлөгөө зөвлөмж авахыг хүсэж байна.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх