Аймгийн ЗДТГ-ын цахим хуудаст Батцэнгэл суманд илэрсэн сэжигтэй тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан болохыг мэдээллээ. Уг мэдээлэлд "Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.

Хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинтай Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байна" гэсэн байна. 

Тиймээс тус иргэнд хуулийн хариуцлага тооцохоор шалгалтын ажлыг эхлүүлсэн гэж эх сурвалж мэдээлж байна.

Тухайн  иргэн нь халдвартай нь батлагдан ХӨСҮТ-д эмчлүүлж буй бариач эмэгтэйн ойрын хавьтал байжээ. Бариач эмэгтэйн хувьд дуудлагаар бариа хийдэг байсан бөгөөд одоогоор өөрийн явсан маршрутаа бүрэн дүүрэн санахгүй, төөрч будилж мэдээллээ өгч байгаа нь хавьтагчдыг илрүүлэхэд хүндрэл учруулж байгаа гэсэн мэдээлэл байна.