У.Хүрэлсүх Х.Баттулгаас илүү мэдрэмжтэй, хурдтай байна
2020/12/14
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 11 сарын 17-нд цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлж, өрх бүрт 1 сая төгрөгний дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг 2020 оны 12 сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 сарын 1-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий эрхийн бичиг олгох санал гаргасан билээ.
Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулгын уг саналыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх хүлээж аваагүй. Үүний дараа 11 сарын 25-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьж, өрх бүрд сая төгрөг олгох саналаа дахин дэвшүүлсэн ч мөн л УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хүлээж аваагүй.
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан уг саналын тухай : "Засгийн газар мөнгө төгрөг байдагсан бол ард иргэд, үр хүүхдүүддээ өвгөд хөгшиддөө харамлах зүйл байхгүй. Харамсалтай нь бидний боломж, нөхцөл хязгаарлагдмал. Сайн сайхан зүйл ярьж болно. Тэдэн сая төгрөг , тэдэн сая төгрөг өг л гэж байна. Үнэндээ тийм мөнгө байхгүй.
Эсвэл ард түмнээ хуурч цаасан мөнгө хэвлэх юм уу. 2012-2016 онд найман их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Түүний үр дүнд юмны үнэ өссөн. Цаасан мөнгө хэвлэж гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг тэтгэж байгаа хэрэг биш. Эргээд маргааш нь талх, мах, цахилгаан дулааны мөнгө овойж оцойтлоо өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмнээ, улсынхаа эдийн засгийг давхар хорлож байгаа үйлдэл. Тиймээс бид бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмний амдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна" хэмээсэн юм. Нөгөөтэйгүүр ямар нэг байдлаар бэлэн мөнгө л тараах юм бол түүнийг нь архидан согтуурахад зарцуулах, бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэх гэх мэт сөрөг үр дагавар их бага хэмжээгээр гарах нь зайлшгүй байсан билээ.
Тэгвэл бэлэн мөнгө тараахгүй атлаа иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг болохуйц шийдвэрийг гаргаснаа өчигдөр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх танилцуулчихлаа.
Тодруулбал улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон юм.
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн үйл ажиллагаатай холбоотой хамгийн том шүүмжлэл байсан нь эдийн засгийн мэдлэг тааруу байна, цар тахлын үед иргэдийн амьжиргаанд нэмэр болохуйц эдийн засгийн дорвитой шийдвэр гаргахгүй байна гэдэг асуудал байв.
Түүний хажууд Ерөнхийлөгч Х.Баттулгын 1 сая төгрөгний дэмжлэг олгох санаачилга бол улс төрч О.Магнайгийн өнгөрсөн хавар гаргасан санааны хуулбар ч гэсэн тодорхой шийдэл мэт харагдаж, У.Хүрэлсүхийг "шахаанд оруулаад" байсан юм.
Гэвч Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн өчигдөр гаргасан шийдвэр нь олон талын хүчин зүйлийг тооцож бодсон, иргэд олон нийт, аж ахуйн нэгж, шийдвэр гаргагч гээд хэн хэнд нь ашигтай ухаалаг алхам боллоо.
Мэдээж өөрт нь ч улс төрийн оноо авах том үйлдэл болсон нь нууц биш.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Х.Баттулга, У.Хүрэлсүх нар нэр дэвшин, өрсөлдөж мэднэ гэсэн магадлал хамгийн өндөр байгаа.
Тэгвэл юутай ч У.Хүрэлсүх зоримог хөдлөн, санаачилгыг гартаа авч, Х.Баттулгыг ардаа орхилоо.
Товчхондоо бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Х.Баттулгаас илүү мэдрэмжтэй, хурдтай байна.Гэвч энэ бол Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын өрсөлдөөний зөвхөн эхний үе гэдгийг санах нь зөв биз ээ.
Э.Мягмар
sonin.mn
Зочин · 2020/12/16
Энэ ч харин үнэн · 2020/12/15
Хүрэлсүх байлгүй яахав. Баттулга хажууд нь үнэхээр жулдана. Баттулга чинь явж явж нэг бөх л хүн шүү дээ
zochin · 2020/12/15
yadargaatai yum be ajil hiiheer hiilee gene hiihgui bolhoor hiisengui gene huurhii muu yerunhii said maani yah bolj bnaa irgen bi bol talarhaj bna chadlaaraa l ajillaj bna olon hun tsag nargui zutgej bna bugded ni talarhaj bna
Зочин · 2020/12/14
Нам гэж хагаралдуулмааргуй маань энэ цаг уед хэн хэн нь л ард тумнийхээ телее гэж яваа хумуус дунд нь ашиг олчих гэж ядах юм даа Ард тумэнд хуртээлтэй шийдвэр гаргасан ЗГ таа талархаж бна ЗГ маань хариуцлагатай шийдвэр гаргалаа ард тумэн бид цахилгаан усаа хэвийн хэмнэлттэй ашиглаж хэрэглэх уурэг л улдлээ Ард тумэндээ итгэлээ ЗГ
зочин · 2020/12/14
ok
Иргэн · 2020/12/14
Энэ хөөрүү Хүрэлсүхийн хурд,мэдрэмж гэж юу байхавдээ. Хязгааргүй эрх мэдэл, мөнгө байгаа учраас ийм шийдвэр гаргасан. Нөгөө талаар сонгуулийн шоу шүүгээ. Ард иргэдийн мөнгийг өөрт нь л буцааж өгч сайн юм хийж байгаа дүр эсгэсэн үйлдэл
Зочин · 2020/12/14
ЕРӨНХИЙ САЙД ЭДИЙН ЗАСАГДАА Ч ХОХИРОЛ БАГАТАЙ АЙЛ ӨРХ АА НЭГЖДЭЭ АСАР ИХ ТУС ДЭМ БОЛСОН ШИЙДВЭРИЙГ ОЛЖ ХАРЖ ГАРГАЖ ЧАДСАН. АН -Н АЙЛ ӨРХӨД НЭГ САЯ ТӨГРӨГ ТАРАА ГЭСЭН САНААЧИЛГА НЬ ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛД ОРУУЛАХ БОДЛОГО ҮГҮЙ НЭГ ХОЁР ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖСЭН САРЫН БОГИНО ХУГАЦААТАЙ БОДЛОГО БАЙЖЭЭ ЗГ ЭНЭ БОДЛОГО АЙЛ ӨРХ ААН БҮРД ХҮРСЭН УРТ ХУГАЦААНЫ ЗӨВ ШИЙДВЭР БОЛЛОО ГЭДЭГИЙГ НИЙГМЭЭРЭЭ БАЯРЛАН ХҮЛЭЭЖ АВЧ БАЙНА МАН МАНДТУГАЙ. 2021 ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР У. ХҮРЭЛСҮХИЙГ СОНГОЦГООЁ. УЛС ТӨРЖИХГҮЙГЭЭР НЭГ НАМД ЗАСАГ ӨГӨӨД ДҮНГЭЭ ТАВИСАН ДЭЭР.
Zochin · 2020/12/14
Erunhiiludch ahmadyydiin neg hesgiig arai dendvv gomdooson. Odoo ted nar 5 sariig honog toolon hvleej bna. Ene tsar tahliin ved ahmadyyd yu ch dyygaraagvi. Ene n erenhiilegchiin amalsan 1 saya .
Zochin · 2020/12/14
Gants ene ch bish hvmvvs ee! Ytaag nen byyryyllaa.hvrelsvh shvv dee.
Зочин · 2020/12/14
Mash sain ajilaj bna daa bayr hurgie
Зочин · 2020/12/14
Энэ 2 хүнийг зүйрлэх ч юм биш!
иргэн · 2020/12/14
ЗГ маш зөв,иргэд,аж ахуйн бай-гаа дэмжсэн арга хэмжээ авлаа,их багаар хамаагүй бэлэн мөнгө тараах нь архины л мөнгө болдог,сая 30 хонгийн чанга хорионы үед хоног дутамд 100-гаас дээш хүн эрүүлжүүлэгдэж байв,Гарсан шийдвэрийг дэмжиж хэрэглээгээ нэмэхгүй,зөв хэрэглээ л чухал гэдг ийг ард иргэддээ уриалья.