Хот хоорондын тээврийг энэ сарын 24 хүртэл зогсооно
2020/12/17
Коронавируст халдварын PCR шинжилгээний хариутай, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгсэлийн жолооч нараас бусад иргэдийн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 18-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл түр зогсоохоор болсон байна. Арванхоёрдугаар сарын 24-ний өдрөөс хот хоорондын нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан цагийн хуваарийн дагуу хэвийн үргэлжилнэ.