Ардчилсан намаас “хотынхондоо хониор тусалъя” Хандивын аянг эхлүүллээ
2020/12/17
Коронавирусний халдварыг Монгол улс дотооддоо алдаж, Улаанбаатар хотод ажилгүйдлийн тоо ихсэж, амьжиргааны түвшин эрс муудан, аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьж, эдийн засаг хасах руу орсон эрсдэл үүсээд байна.
Иймийн учир АН-ын зүгээс зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах зорилгоор “Хотынхондоо хониор тусалъя” аяныг зохион байгуулж эхэллээ. Тус аян 2020 оны 12 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд 21 аймагт өрнөж, өндөрлөх юм.
21 аймгийн Ардчилсан намын хороод иргэд, малчдаас хандив цуглуулан энэ сарын 21-30-ны хооронд Улаанбаатар хотод нэгтгэн эмзэг бүлгийн айл өрх, хөл хорионы үед цаг наргүй ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдад хүргэх ажлыг давхар зохион байгуулна.
Энэ аяныг дэмжин Арванхоёрдугаар сарын 19-ний өдөр телевизүүдээр хандивын үйл ажиллагаанд зориулсан хамтлаг дуучдын онлайн тоглолт болох ба тус арга хэмжээний үеэр “Хотынхондоо хониор тусалъя” аянд хандив өргөсөн байгууллага, малчдыг алдаршуулна.
Монголчууд “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэж сургадаг сайхан уламжлалтай ард түмэн билээ. Өмнө нь ган зуд, гал усны аюул болоход хотынхон малчиддаа олон удаа тусалж байсан бол энэ удаа харин малчид хотынхондоо туслах аянг Ардчилсан намаас санаачлан зохион байгуулж байна. Ийм аян анх удаа болж байгаа юм.
Зочин · 2020/12/18
АН ийн ухаанд ухна ишиг үхжээ
Зочин · 2020/12/17
Энэ уед нам болцгоож хэрэггуй дээ тоглоом биш
Зочин · 2020/12/17
Lol · 2020/12/17
Ямар тэнэг малнууд вэ. Өөр хийх юм бхгүй. Аан
Zochin · 2020/12/17
Demii biz dee. Ard tymen ugsun avsan nertei l yldene. Xarin ta nar duusaxgyi xeryyltei l yldene. Bid ulssun ch ta nariin xeryyliin bai bololgyi taivan baimaar bn. Ta nar bidniig iim bdald bariad udii xyrgesen. Chono boroonoor gegcheer covidiig dalimduulj bitgii uls turiin jujig toglo. Offshoriinxoo munguu oruulaad irexed l ene uls chini segechixne.