Сүүлийн 24 жилд боловсролын сайд 12 удаа солигджээ
2014/04/26
Орчин үед судалгаанд суурилсан боловсролын бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхийг дэлхийн түвшинд чухалчлах болж байна. Боловсрол, сургалтын асуудлаар бодлогын түвшинд гарсан шийдвэр нь эцсийн бүлэгт сургууль, хичээлийн түвшинд хэрэгждэг. Ийм учраас ялангуяа бага, дунд боловсролын салбарын түвшинд гарч буй шийдвэрүүд болон боловсрол судлалын орчин цагийн онол үзэл баримтлалыг жиших боломж боловсролын салбарын хамт олонд нээлттэй байж, санал бодлоо солилцон хамтран ажиллах нь нь маш чухал юм.
Сүүлийн жилүүдэд Н.Болормаа сайдын үед 6 настай хүүхэд, Ё.Отгонбаяр сайдын үед зөвхөн Кембрижийн стандарт (гэхдээ боловсролын стандарт ба сургалтын хөтөлбөрийн судалгаанд Кембрижийн стандарт, Кембрижийн хөтөлбөр гэдэг нэр томъёо байхгүй. ) гэдэг сэдэв бага, дунд боловсролын салбарт түлхүү яригдсан. Ер нь бага, дунд боловсролын салбарыг бүхэлд нь хамарсан бодлого, стратегийн гол асуудлуудын талаар сайд хүн өөрөө бие даан санал бодлоо илэрхийлсэн ярилцлага, нийтлэл ерөнхийдөө ховор байдаг юм. Тэгвэл БШУ-ны сайд Л.Гантөмөр сонин хэвлэл, сайтад өгсөн ярилцлагадаа боловсролын салбарт ямар асуудлуудыг дэвшүүлэн тавьж байгаа, үүний учир утга нь юу болох талаар нилээд өргөн хүрээнд санал бодлоо илэрхийлжээ. Тэндээс Бага дунд боловсролын бодлогын хүрээнд Зөв монгол хүүхэд, хүүхэд бүрийг хөгжүүлэх, ном, авъяас гэсэн үгээр илэрхийлэгдэж буй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна гэж ойлгож байгаа.
Багш миний бие хүүхдийн хөгжилтэй холбоотой асуудлаар сайдын ярилцлагуудыг шүүрдэж, түүний үг өгүүлбэрээр илэрхийлэгдэж байгаа утга санаа болон энэ асуудлыг орчин цагийн боловсрол судлалын онол, үзэл баримтлалтай харьцуулан судалж, өөрийн ойлголт, төсөөллөө бас илэрхийлэхээр шийдлээ. Үүнийг сайд ба судлаач багшийн нүүр тулаагүй ярилцлага гэж үзэж болно.
Бага, дунд боловсролын салбарт ажиллаж байгаа багш, судлаачид хэн ч гэсэн өөрт ногдсон ажил үүргийн хүрээнд өөрийн мэдлэг, чадвар хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан ийм харьцуулалтыг хийж л байдаг шүү дээ. Би тэдний л нэг юм. Гэхдээ боловсролын салбарт байдаг бэрхшээлтэй асуудлуудын нэг нь боловсролын бодлогын түвшинд шийдвэр гаргагчид, боловсрол судлаачид, багш нар гэсэн боловсролын салбарын өөр, өөр түвшинд ажилладаг гурван гол бүлэг хүмүүс нэг зүйл, нэг санааг гурван өөр хэлээр илэрхийлдэг нь зохих бэрхшээлд хүргэдэг талаар судлаачид байнга тэмдэглэж байдгийг анхаарах нь зүйтэй байх.
БШУ-ны Сайд Л.Гантөмөр:
“Үнэндээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого Л.Гантөмөртэй хамт дуусна гэсэн айдас олон багшид бий. Гэхдээ энэ санаа зөвхөн минийх биш учраас ийм зүйл болохгүй гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэдэг дэлхий дахины зорилго болсон цоо шинэ боловсролын философи юм.” “Хүүхэд бүрийг хөгжүүлэх ажил Л.Гантөмөрөөр дуусах вий гэсэн айдас бий“ (2014.03.28 Vip76.mn)
МУИС-ийн багш, профессор Б.Бурмаа: Зарим хүн “хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэж хэлэх нь буруу гэж үздэг. Миний бодлоор бол бодлогын түвшинд ингэж хэлж байж л хүүхдийн хөгжилд оролцох ёстой бүх субьектуудын анхаарлыг татаж, тэдний хүлээх хариуцлагыг тодруулж, нэг цэгт зангидах ёстой байх. Багш, сургуулийн удирдах ажилтнууд, эцэг эх, олон нийт, байгууллагууд бүгд тус бүрдээ хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө юуг, яаж хийхээ бодож, төлөвлөн, улмаар үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага гардаг. Харин хүүхдийг гаднаас нь удирдаж хөгжүүлдэг юм уу, эсвэл хүүхдэд өөрт нь хөгжих боломж байдаг юмуу гэдэг бол боловсролын онолын асуудал. Хүний хөгжлийг тайлбарладаг онолын үзэл баримтлалуудад хүнийг хөгжүүлдэг гол механизм нь суралцахуй гэж үздэг. Хүн сурах үйл ажиллагааг явуулж байж л хөгжинө. Тэгвэл хүүхэд өмнө нь ч сурч л байсан, одоо ч сурч л байна, цаашдаа ч сурах болно. Энд шинэ зүйл юу байна вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна. Хариулт нь сурах гэдгийн дор юуг ойлгож байгаа, юуг яаж сурах, үүний учир шалтгаан нь юу болох тухайд л байгаа юм.
Шинэ зууны хөгжлийн онцлог, энэхүү хөгжлийг авч явах ирээдүйн иргэдийн мэдлэг, чадварт тавигдах шаардлагатай уялдан суралтын зангилаа асуудал болох “Багш яаж багшлах”, “Сурагч яаж сурах“-ын хувьд эрэмбэ өөрчлөгдөж, эхлээд хүүхэд яаж сурч, хэрхэн хөгждөг зүй тогтолыг илрүүлээд, дараа нь тэр зүй тогтолд нийцүүлэн багш хэрхэн сургах, багшлах тухай асуудал тавигдах болсон. Улмаар энэ асуудлын хариулт болж боловсролын философи, суралцахуйг тайлбарладаг онол үзэл баримтлалд өөрчлөлт гарах болсон юм.
Үргэлжлэл нь маргааш ...
Зочин · 2014/04/27
said a 1 dugeer angin huuhed useglelin bayara restarond 70-100000 d temdeglej bna ikh deed surguuli tugsu****d ***lgaltin komisoo hoolloh gej neg oyutan 50-100000 g gargaj bna ter bitgii hel 5 r surguuli 1 r angiin buh huuhdees 2;2000 n tugrug huraaj abch ***lgalt geech abch baihiin neg angi 40-s deesh huuhdtei 10 garan buletei ***lgalt absan bagsh naraa hoolno gene ene tani bolon tanai zasgin shiidber u