О.Батнайрамдал: Оюу толгой, Онтрэ дээр цаг алдахгүй ахиц гаргах ажил хийхгүй байгаа энэ Засгийн газрыг дэмжихгүй
12 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Оюу толгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай ярилцлаа.
-Хянан шалгах түр хорооны ажил хэр явж байна вэ?
-Түр хорооны хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 2-нд дуусна. Яг энэ хугацаатай давхцаад зээлийн хүүг бууруулах боломжтой хугацаа бас дуусах юм. Мөн Онтрэ-тэй холбоотой асуудлыг яаралтай шийдэхгүй бол хоёр компани хоорондоо гэрээ байгуулчихаад Монголын эрх ашиг тэнд орхигдчих гээд байна. Энэ оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Оюу толгой ХХК, Онтрэ ресурс ХХК хоёр Онтрэ-гийн эзэмшилд байгаа стратегийн ач холбогдол бүхий ордын лиценз дээр ашгаа хуваах гэрээ байгуулчихсан. Тийм болохоор энэ хоёр асуудлыг энэ жилдээ багтааж зайлшгүй шийдэх ёстой гэдэг үүднээс Түр хороо байгуулсан. Манай Түр хорооныхон зунжингаа ажилласан.
-Засгийн газраас хоёр ажлын хэсэг байгуулсан. Гэвч тэдгээр ажлын хэсгийг ажлаа хийхгүй байна гэх шүүмжлэл гарч байгаа. Таны хувьд үүн дээр юу хэлэх вэ?
-Ер нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 2024 оны аравдугаар сарын 30-нд хариуцаж буй сайд нарт нь Оюу толгойтой холбоотой багц асуудлуудаар маш олон чиглэл өгчихсөн юм. Үүн дотор нь зээлийн хүүтэй холбоотой асуудлаар хэлэлцээр эхлүүлээд яаралтай оруулж ир. Онтрэ дээр асуудлаа шийдээд тэр ондоо багтааж тайлагна гээд тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгсөн байдаг юм билээ. Гэтэл нотлох баримт цуглуулах хүрээнд авсан мэдээллээр өнөөдрийг хүртэл бодитой ажил, үр дүн гарсан зүйлгүй, юу ч хийгдээгүй байна. Өнөөдөр аравдугаар сарын 6/өчигдөр/. Энэ өдөр Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурагдсан өдөр. Жил өнгөрч байхад даанч юу ч хийгдсэнгүй. Үүнийг Оюу толгойн асуудал дээр хойшлуулах, эс үйлдэхүй гэж хэлэхээс өөрөөр дүгнэж ярих зүйл олдохгүй аргаа барж байна. Яагаад гэвэл энэ чинь хэдэн тэрбум ам.долларын асуудал. Яригдаж байгаа мөнгөн дүн нь Монгол Улсын эдийн засаг, гадаад өрийн тэн хагас шүү дээ. Тиймээс үүн дээр хойшлуулж, олигтой ажил хийгдээгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрч огт болохгүй. Шинэ Засгийн газар байгуулагдаад наймдугаар сарын 20 хавьцаа хоёр ажлын хэсэг байгуулсан. Зээлийн хүүг бууруулахыг нь Б.Жавхлан, Онтрэ дээр хэлэлцээр хйих ажлын хэсгийг Г.Дамдинням сайдаар ахлуулан гаргасан. Энэ хоёр ажлын хэсгийг Түр хороон дээр дуудаж, мэдээлэл авсан. Тэгэхэд өнгөрсөн долоо хоног гэхэд лав энэ хоёр ажлын хэсэг огт хуралдаагүй буюу ажиллаагүй. Ийм байж болохгүй. Бид энэ хүүгээрээ явсаар 2037 онд зээлээ төлж дуусахад анх авсан 6.1 тэрбум ам.долларын зээлийн хүүнд 18 тэрбум ам.доллар төлөх гээд байгаа юм. Энэ чинь 2026 оны төсвийг хоёр дахин нугалах хэмжээний мөнгө.
Гэтэл бид өнөөдөр багш, эмч нарынхаа цалин, ахмадуудынхаа тэтгэврийг нэмж чадахгүй сууж байна. Тийм болохоор л энэ асуудлаа шийдээч гээд байгаа юм.
-Ер нь энэ асуудал шийдэгдэж чадахгүй, дахиад долоон жилийг хүлээх юм биш үү. Учир нь Засгийн газрыг огцруулах бичгийг маргааш/өнөөдөр/ өргөн барина гэж байна шүү дээ?
-Ер нь улс төрийн тогтворгүй байдал ийм эрсдэл, сул тал дагуулж байна. Яг үнэнийг хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байсан бол энэ асуудал шийдэгдчихсэн байх байсан. Эсвэл өнөөдөр бид эцсийн шийдэл рүүгээ орж байгаа. Гэтэл засаг солигдоод сайд нар нь ажилдаа орж байна гэж ядсаар явтал цаг алдчихлаа. Анхнаасаа хэт нэг талыг барьсан, Монголд ашиггүй гэрээ хийсэн. Гэтэл үүнийг сайжруулах боломж дээрээ эс үйлдэхүй хийнэ гэдэг бол үнэхээр хүлээн зөвшөөрч болохгүй.
-Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь бол олон асуудал байна. Оюутын ордыг нээлээ гээд ярьсан. Гуравхан сарын дотор нээгддэг орд гэж байхгүй. Анх хайгуулын лицензийг нь Эрдэнэт үйлдвэрт Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед олгосон байдаг юм. Ингээд Эрдэнэт үйлдвэр хайгуул дээр эрчимтэй ажилласан учраас өнөөдөр Оюут дээр эерэг үр дүн гарч байна. Тэгэхээр Оюутын ордыг Г.Занданшатарын Засгийн газрын үед нээлээ гэдэг нь мэдээллийг дэндүү өөртөө ашигтайгаар ашиглаж байгаа нь надад таалагдаагүй. Үнэнийг нь хэлэх хэрэгтэй. Энэ бол Засгийн газар хоорондоо булаацалдаад байх зүйл биш. Харин ч өөрсдийн ур чадвараа гаргаж энэ ордыг нээсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, инженерүүдэд баярлах ёстой. Оюутын орд ярихын оронд Онтрэ дээр шийдэл гаргаач дээ. Яагаад үүнийг огт ярихгүй байгаа юм. Дээрээс нь УИХ-ыг хэлэлцээрт ордог субьект юм шиг л Ерөнхий сайд ярьсан. Ингэж огт болохгүй. УИХ бол Засгийн газрыг ажлаа хийхийг шаардах, хяналт тавих чиг үүрэгтэй. Засгийн газар нь хэлэлцээрт орох субьект байхгүй юу. Тиймээс ажлаа л маш сайн хийх хэрэгтэй. Яг үнэнийг хэлэхэд, Засгийн газар ажлаа хийхгүй, энэ урагшлахгүй болохоор УИХ-аас Хянан шалгах түр хороо байгуулсан юм. Ер нь Оюу толгой дээр Рио тинтог буруутгаад байх хэрэггүй. Мэдээж тэр гадны компани өөрийнхөө эрх ашгийн төлөө ажиллана. Харин Монгол Улсын Засгийн газар монголчуудынхаа эрх ашгийн төлөө цаг алдалгүй ажиллах ёстой. Даанч энэ ажлаа хангалттай хийхгүй байна. Манайхаас нөгөө тал руу албан тоот ч явуулаагүй байгаа. Гэтэл Оюу толгойгоос зээлийн хүү бууруулах, Онтрэ-ийн лицензийн асуудлыг шийдмээр байна гэсэн албан бичиг шил дараалан ирсээр байна. Засгийн газрын замбараагүй, хоорондоо уялдаагүй, хөл олгой нь мэдэгдэхгүй ажлын хэсгүүд нь эс үйлдэхүй хийгээд байгаа юм уу. Эсвэл үүн дээр орох сонирхол байхгүй байгаа юм уу. Монголын талаас ингээд хөдөлж өгөхгүй байгаа байхгүй юу.
-Таны хувьд энэ Засгийн газрыг огцрох ёстой гэж үзэж байгаа юм уу?
-Энэ Засгийн газрыг би дэмжихгүй.
-Огцруулах бичиг дээр гарын үсэг зурсан уу?
-Гарын үсгээ зурсан. Шийдэл гаргаж ирмээр байна. Өнөөдөр/өчигдөр/ энэ олон мэдэгдэл хийж байж Оюу толгой, Онтрэ дээр байр сууриа илэрхийлэхгүй, огт дурдахгүй байна шүү дээ. Ажлын хэсэг ахалж байгаа сайд нар нь мэдээлэл хийсэн. Харамсалтай нь нүүрсээ л яриад байх юм. Яагаад зээлийн хүүг бууруулах, Онтрэ-ийн шинэ хөрөнгө оруулалтын гэрээний тухай ярихгүй байгаа юм. Гадны хөрөнгө оруулалтын болон гадаад өрийн 50 хувийг Оюу толгой дангаараа бүрдүүлдэг. Гэтэл яагаад энэ 50 хувиа орхиод байгаа юм бэ гэж асуумаар байгаа юм. Энэ удаагийн Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан захирамж, тушаал, уриалгаас гадна, бодит шийдлүүдийг хэлэлцэж гаргаад энэ оны чуулганаар ажлынхаа үр дүнг хамтдаа харъя гэсэн хүлээлттэй байсан. Ингэж чадвал улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьж, томоохон дэвшил, ахиц гарна. Харамсалтай нь хийхгүй байна, ард түмний төлөөлөл болсон гишүүний хувьд үгээ хэлнэ, дэмжихгүй.
Миний бие “Хянан шалгах түр хорооны тогтоол” УИХ-аар батлагдах үед “улсынхаа эрх ашгийг хамгаалах, үр өгөөжийг нэмэгдүүлэх үндсэн зарчим нь бүтээлчээр эрчимтэй ажиллаж, хөрөнгө оруулагч талтай идэвхтэй хэлэлцээрийг хийж, түүндээ тулгуурласан эдийн засгийн орлого, бүтэц бий болгох юм гэж хэлсэн. Үндсэндээ УИХ-ын хяналтын түр хороо нь хяналтын үүрэг, дэмжигчийн үүрэг гүйцэтгэж, Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талуудтай дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэж хэлж байсныг Та бүхэн санаж буй биз ээ.
Зочин · 7 цагийн өмнө
SONIRXOLTOI SEKSYGR80955877DYRN DYRAARA
Зочин · 7 цагийн өмнө
TANILTSXN80955877
Зочин · 11 цагийн өмнө
SAWI80955877
Зочин · 11 цагийн өмнө
Одоо параламентаа 2 танхимтай болгож төрөө ард түмэн хянахгүй бол улс хөгжихгүйнээ бид эх орныхоо төлөө жагсаж, цуглаж, өлсөх ёстой бишүү энэ хулгайч нар яахав идсэн мөнгөөрөө гадагшаа гарна одоо ч гадаадад олон хүн амьдарч байгаа
Зочин · 12 цагийн өмнө
ZYGAATSI UILCHLEED SEXSEER80955877
Зочин · 12 цагийн өмнө
OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa hovdiin shorongiin horidoluudiin devesger
Зочин · 12 цагийн өмнө
SEXSDI80955877VANAGLI BOOB XOXN DOLOOJ80955877