Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооны хамт олон хичээлийн шинэ жилийн нээлтээ хийжээ.

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлагууд хүрэлцэн ирж, хүндэтгэн оролцсон байна.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус хорооны тамирчдад баяр хүргэж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хүний хөгжлийг дээдэлсэн “Хүн төвтэй бодлого”-ын хүрээнд алба хаагчдыг чадавхжуулах олон талт үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаагаа дуулгаад, ялангуяа цаашид олимп, тив, дэлхийн тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдын нийгмийн хамгааллыг сайжруулахыг онцгойлон анхаарч ажиллахаа амлав.

Энэ үеэр 2025 онд спортын өндөр амжилт гаргасан алба хаагчдад орон сууцны батламж, мөнгөн урамшуулал, салбарын шагнал, мөн цэргийн цол гардуулжээ. Тухайлбал, улсын арслан Э.Батмагнайд дэслэгч цол олгосон байна.