2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ардчилсан намын 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор С. Эрдэнийг Ардчилсан намын даргаар сонгогдсоныг Улсын Дээд Шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэгдсэн билээ.

 

Үүнтэй холбоотойгоор С.Эрдэнэ:

"Ардчилсан намын даргаар С. Эрдэнийг бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртлэх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул иргэн Ц. Тувааны ашиглаж байгаа АН-ын 11172378445дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, АН-ын тамгыг хүчингүй болгож, АН-ын тамгыг шинээр хийлгэх зөвшөөрөл олгож өгнө үү”

гэсэн албан бичгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хүргүүлсэн байна.