УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдсан билээ.

Бүлгийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх оролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд хэрхэн оролцох ёстой талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тодруулбал тэрээр:  "2021 он бол МАН-ын хувьд, улс орны хувьд түүхэн ой тохиосон чухал жил. Энэ түүхэн ойгоороо МАН Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялалт байгуулах ёстой. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой 10 кандитат бий. Тэдгээрээс ялалт байгуулах боломжтой нэгнийг дэвшүүлэх ёстой" гэжээ.

 

С.Сарнай