Өнгөрсөн шөнө 00:00 цагийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Cosmo”  компанид дээрэмчид халдаж, долоон сая төгрөг авч зугтаасан хэрэг гарчээ.

Тодруулбал, нүүр, зүсээ далдалдсан гурван этгээд Хан-Уул дүүргийн III-р хороонд байрлах “Косма” компанийн манаачийг хүлж, дотогш орж, компанийн ажилтан Б-г хүндээр гэмтээжээ. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байгаа ба гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.