ШИНЭ Засгийн газарт шинээр ажиллах НАЙМАН сайдын НАМТАР
2021/01/29
Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болж, шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайд нарыг хэлэлцэн дэмжсэнээс найман сайд шинээр кабинетэд орж ирж ажиллахаар болоод байна.
Шинэ сайд нарын намтрыг танилцуулъя.
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшиж буй Ц.Нямдорж
Боловсролын байдаг:
- 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
- 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
- 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
- 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
- 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
- 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга
- 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажилласан.
Шадар сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Амарсайхан
Боловсролын байдал:
- 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль
- 1992-1996 онд АНУ-ын Калифорни Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид Англи хэл
- 1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр
- 1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан.
Ажилласан байдал:
- 1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан,
- 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер,
- 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе,
- 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар,
- 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх
- 2017-2018 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга
- 2018 оны 12 сарын 10-наас 2020 оны 7 сарын 1 хүртэл Нийслэлийн засаг дарга бөгөөд УБ хотын захирагч
- 2020 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
Сангийн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Жавхлан
Боловсролын байдал:
- 1982-1990 онд Дархан хотын 17-р дунд сургууль
- 1990-1992 онд Сүхбаатар аймаг 1-р дунд сургууль /бүрэн дунд боловсрол/
- 1992-1997 онд МУИС, Эдийн Засгийн Сургуульд банкны эдийн засагч
- 2007-2008 онд АНУ, Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль
- 2008–2009 онд АНУ, Индианагийн Их Сургуульд тус тус суралцсан.
Эдийн засагч мэргэжилтэй, орос, англи хэлтэй.
Ажилласан байдал:
- 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
- 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч
- 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
- 2004-2006 онд Худалдаа Хөгжлийн Банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
- 2006-2007 онд Худалдаа Хөгжлийн Банк, Дэд ерөнхийлөгч
- 2010 -2016 онд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
- 2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
- 2016 оноос УИХ-ын гишүүн
БШУ-ны сайдад нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Боловсролын байдал:
- 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
- 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
- 1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
- 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн
Ажилласан байдал:
- 1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
- 1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
- 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
- 2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
- 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
Гадаад харилцааны сайдад нэр дэвшиж буй Б.Батцэцэг
Боловсролын байдал:
- 1996 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль
- 2000 онд Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль
- 2005 онд Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургуулийг тус тус төгссөн.
Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрийн зэрэгтэй
Ажилласан байдал:
- 1996-2005 онд "Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал
- 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга
- 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
- 2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
- 2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх
- 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан.
Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч С.Энхболд
Боловсролын байдал:
- 1995 онд Нийслэлийн 22 дугаар дунд сургууль
- 2004 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг (ЭМШУИС) хүний их эмч
- 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг дүрс оношилгооны их эмч
- 2013 БНСУ-д хэвлийн хөндийн радиологич
- 2019 Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн анагаах ухааны магистр зэрэг хүртсэн.
Ажилласан байдал:
- 2007-2019 он Улсын нэгдүгээр төв эмнэлэгт (УНТЭ) Дүрс оношилгооны төвийн дарга.
- 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн (УХТЭ) захиралв
Соёлын сайдад нэр дэвшиж буй Ч.Номин
Боловсролын байдал:
- 10 жилийн 45 дугаар дунд сургууль
- Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 2006-2007 онд Гацуурт группийн Гадаад харилцааны захирал,
- 2007 оноос Тэрэлж зочид буудлын ерөнхий менежер,
- 2011 оны 2 дугаар сараас "Монгол ТВ"-ийн захирлаар ажиллаж байна.
БОАЖ-ын сайдад нэр дэвшсэн Н.Уртнасан
Боловсролын байдал:
- 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
- 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн.
- 2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага,
- 2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт,
- 2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан.
Ажилласан байдал:
- 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,
- 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,
- 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал
- 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
- 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.
- 2014 оноос “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн Үүсгэн байгуулагч, сангийн Тэргүүн,
- 2019 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Иргэн · 2021/01/30
Монгол төрийн сайд тархины багтаамжаар биш, хэтэвчний зузаанаар шилэгддэг болсон. Хүрэлсүх, ОюунЭрдэнэ 2ыг арай ч ийм гэж бодоогүй юм. Гэтэл үнэхээр хөөрхийлөлтэй, өрөвдөлтэй, хоосон сүржин нөхдүүд байна
иргэн · 2021/01/30
Төрийн сайд хүнд шалгуур гэж байдаггүй юмуу. Хаанаас ухаад гаргаад ирсэн гэмээр уртнасан номин ч гэх шиг хорчин хүүхнүүд л сайд хор найруулж төрийг самран даа
Зочин · 2021/01/30