Цагдаагийн ерөнхий газраас эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг хүргэж байна. Тодруулбал, Шарга морьтын зусланд 20 гаруй залуу 16 настай хоёр охиныг хүчиндсэн хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэгт холбогдсон хөвгүүд амралтын өдөр зугаалахаар болж, нэгнийхээ зуслангийн байшинг эзгүйчилж очсон аж. Ийн хамт байхдаа дээрх хэргийг үйлдсэн байна.  Цагдаагийн байгууллага хөвгүүдийг бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт сэжигтнээр шалгаж байгаа гэлээ.

Иймээс эцэг эхчүүд та бүхэндээ үр хүүхэддээ анхаарал тавьж хаана хэнтэй юу хийж, нөхөрлөж явж байгаа талаар нь заавал асууж байгаарай. Энэхүү мэдээг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс мэдээлж байгаа болно.

Х.Даваа