Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-29 ны хооронд ОХУ-ын Курск хотод зохиогдсон Оросын нэрт хөгжмийн зохиолч “Георгия Свирирыдов″-ийн нэрэмжит олон улсын дуулаачдын V уралдаан манай дуучид амжилттай оролцоод ирлээ.
Энэхүү уралдаанд Монгол, ОХУ, АНУ, Англи, Франц, Ядон, Казакстан, Украйн, Солонгос, Хятад зэрэг улсын 217  дуучид оролцсон байна.  Олон улсын чадварлаг дуучид дундаас Монгол улсаа төлөөлөн, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Э. Анхбаяр II байр, ОХУ-ын Москва хотын Соёл Урлагийн Их Суруулийн оюутан Б. Монголхүү тусгай байрын шагналыг тус тус хүртжээ.
Уг тэмцээнээс тусгай байрын шагнал хүртсэн Б. Монголхүү  өмнө нь ОХУ-ын Москва хотод зохиогдсон Оросын Ардын Жүжигчин Л.П. Абрамовагийн  нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанаас 2-р байр, Оросын Ардын Жүжигчин Н. Обуховагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын VI уралдаанаас мөн тусгай байрын шагнал хүртэж байсан авьяаслаг залуу дуучин юм. Оюутан ахуй цагаасаа олон тэмцээн уралдаанд оролцон Монголынхоо нэрийг гаргаж байгаа залуу дуучин Б. Монголхүү болон Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин Э. Анхбаяр нартаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

duulaa3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

duulaa