Хан-Уул дүүргийн ХААИС-ийн баруун талын Богд уулын "Соёмбо"-той ууланд гал гарсан юм. Шуурхай удирлагийн 105 дугаарын ахлагч: "Хан-Уул дүүргийн ХААИС-ийн баруун талын ууланд хөрсний өвч шатаж байна гэсэн дуудлага манайд ирсний дагуу Хан-Уул дүүргийн аврах, гал унтраах анги цаг алдалгүй дуудлагын дагуу ажиллан галыг бүрэн унтраалаа. 

Одоогоор гал гарсан шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа" гэлээ. Өнөөдөр өглөө 08.00 цагаас хойш нийслэлд найман галын дуудлага ирсэн бөгөөд бүгд ахуйн хүрээний галын дуудлагууд иржээ. Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж цахилгаан хэрэгслээ бүрэн унтраахыг санууллаа.

Х.Даваа