Хувь хүн засагладаг болох санаархал буюу Ерөнхийлөгч Х.Баттулгад үзүүлэх импичмент
2021/04/20
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад импичмент үзүүлэх цаг болсныг тэрбээр өөрөө нотлон харууллаа. Учир нь, тэрбээр Монголын ард түмний дийлэнхийн саналаар УИХ-д үнэмлэхүй олонх болсноор төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараах санаачилга гаргаж, Улсын Дээд шүүхэд илгээснээ зарлав. Уг захирамждаа “МАН Үндсэн хуулийг зөрчиж, засаг төрийн тогтолцоог намынх болгож, төрийн байгууллагуудын үүргийг гажуудуулж байна.
Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын суурь болох “эцэг” хуулийг гажуудуулсан зэрэг Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд харш үйл ажиллагаа явуулах болсон тул МАН-ыг тараах нөхцөл бүрдсэнийг үндэслэн захирамжилсугай” гэжээ. Харамсалтай нь, Төрийн тэргүүн ийнхүү төрийг бусниулах ноцтой мэдэгдэл хийхдээ Үндсэн хууль ба бусад хуулийг илтэд зөрчиж эхэлснийг хуульчид дуу нэгтэйгээр хэлж байна. Түүнчлэн түүний дурдсан “Үндсэн хуулийг зөрчиж, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулсан” гэдэг нь Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэртэй холбоотой юм. Тодруулбал, Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаад өмнө нь болон Одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн дахин нэр дэвших боломжгүй гэх шийдвэрийг гаргасан.
Үндсэн хуулийг сахиулах зорилготойгоор гаргасан Цэцийн уг шийдвэр Ерөнхийлөгчийг ихээхэн бачимдуулсан бололтой, “Би хаан байж болохгүй юм бол улс төрийн нам, төр засаг, ерөөсөө Үндсэн хуультай байгаад ч хэрэггүй” хэмээн сэтгэснээ ийнхүү ажил хэрэг болгож, төрийн есөн хөлт цагаан тугныхаа өмнө зогсож байгаад төрт улсаа үгүй хийх санаачилга гаргачихав.Түүний энэхүү мэдэгдэлд олон нийт ихэд цочирдоод зогсохгүй цар тахлын хүнд хэцүү цаг үед эвлэлдэн нэгдэж, өвчнийг даван туулахыг уриалахын оронд улс орноо хагалан бутаргах, бүр төр, засгаа тараах санаачилга гаргасанд харамсаж буйгаа илэрхийлээд импичмент үзүүлэх хэрэгтэй хэмээн цахим орчинд давалгаалж эхэллээ. Ийнхүү бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад ердөө хоёрхон сарын хугацаа үлдсэн байтал хугацаанаас нь өмнө огцруулах асуудлыг хөндөх, эс бөгөөс ард түмэн, төрдөө хамгийн халтай хүнээр нэрлэгдсээр буцах нөхцөлийг өөрөө үүсгэж орхив.
МОНГОЛЫГ ЯЛУУЛАХААР ГАРЧ ИРСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСАХАД “МОНГОЛЫГ МӨХӨӨНӨ” ГЭВ
Уг нь Х.Баттулга гэдэг хүн дөрвөн жилийн өмнө “Монголыг ялуулна” гэж амласнаар ард түмний итгэлийг авч, Ерөнхийлөгч болсон. Гэтэл бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад “Монголыг мөхөөнө” хэмээн уриалж байх юм. Юуны учир ийнхүү өс хонзонгийн сэдэл бүхий мэдэгдэл хийж, төр улсөө түйвээх санаачилга гаргав. УИХ 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн Ерөнхийлөгчид тавих шаардлагыг шинэчилсэн. Энэ шаардлагын дагуу Х.Баттулга дөрвөн жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан учраас дахин сонгогдох боломжгүй гэж Монголын толгой хуульчид үзсэн байдаг. Тэдний төлөөлөл болох хуульч О.Мөнхсайхан, Д.Үүрцайх нар өнгөрсөн нэгдүгээр сард Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан юм. Үүний дагуу Цэц шийдвэрээ гаргаснаар Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болсон. Хуульчдын тайлбарласнаар Х.Баттулга дахин сонгогдвол 4+6 буюу 10 жил төрийн эрхийг барих нөхцөл бүрдэх байв. Гэтэл нэг хүн төрийн эрхийг удаан хугацаанд барих нь дарангуйлал тогтох суурь нөхцөлийг бүрдүүлдэг гэж хуульчид тайлбарладаг. Энэ тухайд Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргасан хуульч Д.Үүрцайх “Бид дарангуйлагчтай болох замын ирмэг дээр байсан.
Ардчиллаас ухрах, дарангуйлагчтай болох аюулаас Монгол Улс мултарч чадлаа” хэмээн Цэцээс дүгнэлт гарсны дараа хэлж байсан юм. Гэтэл монгол төрийн тэргүүнээр удаан хугацаанд ажиллах боломж нь хаагдсанд Х.Баттулга Ерөнхийлөгч бачимдаж, нам тараахдаа тултал уурлаж байгаа нь “Их санасан хүнд төрийн жолоог бүү атгуул” гэгч болж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИД УЛС ТӨРИЙН НАМЫГ ТАРААХ ЭРХ БАЙХГҮЙ
Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах захирамж гаргасан нь олон хуулийг зөрчсөн үйлдэл болжээ. Тухайлбал, намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод зогсохгүй улс төрийн ууган хүчин МАН-ын 200 гаруй мянган гишүүд дэмжигчдийн үзэл бодлыг илтэд үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн нь Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх учиртай Ерөнхийлөгч ийнхүү ард түмнээ албан ёсоор талцуулан хуваагаад зогсохгүй итгэл үнэмшилд нь илтэд халдсан үйлдэл болов. Хамгийн ноцтой нь, тэрбээр өдгөө АН-ыг хоёр хувааж, улс төрийн тавцангаас арчигдах хэмжээнд хүргэчихээд байгаа атлаа дахиад нэг намын дотоод үйл ажиллагаанд эрх мэдлээрээ далайлган халдсан явдал. Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ыг хуваасандаа сэтгэл нь ханаагүй бололтой, Ардын нам руу ийнхүү шүлсээ үсчүүлж эхлэв. Гэтэл улс төрийн нам гэдэг бол хэн нэгний хэлснээр тарчихдаг сайн дурын байгууллага биш. Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн нэгдэл бөгөөд тарж бутрахдаа хүрвэл тусгай хуулиар зохицуулдаг учиртай. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 23.1-т заасны дагуу “Намын үйл ажиллагааг намын эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоох бөгөөд ажлын тав хоногт багтаан Улсын Дээд шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Улсын Дээд шүүх ажлын тав хоногт багтаан уг намыг улсын бүртгэлээс хасаж, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан байдаг. Эсвэл тус хуулийн 23.2.-т заасан үндэслэлээр Улсын Дээд шүүх л шийдвэр гаргана. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчид ийм бүрэн эрх ямар ч хуулиар огт олгогдоогүй. Гэтэл тэрбээр дур зоргын шинжтэйгээр мэдэгдэл хийж, төрийн эрх барьж буй улс төрийн намыг тараана гэсэн нь эсрэгээрээ төрд тэрсэлсэн үйлдэл болсон учраас импичмент үзүүлэх нөхцөлийг ийнхүү бүрдүүлчихлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын “МАН-ыг тараана” гэсэн ганцхан өгүүлбэр нь төрийн өндөр албан тушаалтан төрд тэрсэлсэн, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдэл болжээ.
Төрийн өндөр албан тушаалтныг эгүүлэн татах, хариуцлага тооцох үйл явцыг олон улсад импичмент гэж нэрлэдэг. Импичментийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эгүүлэн татаж, огцруулдаг. Харин Үндсэн хууль болон эрх зүйт ёсонд аюул учрахад улс төрийн засаглалаар хамгаалахад импичментийн ач холбогдол оршдог учиртай.
Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн эрх барьж буй нам буюу төрд тэрслээд зогсохгүй Үндсэн хуульт ёсыг уландаа гишгэсэн үйлдэл гаргасан нь түүнд импичмент үзүүлэх цаг болсныг бүрэн харуулав. Ийнхүү тэрбээр хуулиас гадуур буюу “дүрэмгүй тоглох” сонирхлоо албан ёсоор зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон “ард түмний эв нэгдлийг илэрхийлэх” тов тодорхой үүрэг хариуцлагаа үл тоож, иргэдийн сайн дурын нэгдэл улс төрийн нам руу хүчээр дайрч буй нь хуулийн засаглал, эрх зүйт ёсны тухай ойлголтыг бүдгэрүүлэхэд хүргэлээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын улсаа хувааж, намыг тараах өнөөдрийн санаачилгыг журмын нөхөр Э.Бат-Үүл нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой. Ерөнхийлөгч уурлахаараа нам тараадаг, Үндсэн хууль болон бусад хуульд нийцээгүй жишиг тогтоовол ардчилал устаж байгаа нь тэр” хэмээн жиргэснийг зориуд дурдъя.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Зочин · 2021/04/20
Яахыг нь харж л байя хөх инээд хүргэчих юм Жонху , жонхугын тролл мояачууд хахаха МАН тиймч амархан тарахгүй байлгүй бадарчингууд эрт баярлах хэрэггүй дэмжээд бгаа еөкөгийг чинь огцоруулчих байлгүй. Уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзана гэдэг байхаа аз уу эз уу ингэж галзуурах нь Ард түмэн МАН Хүүкийн талд буйг удахгүй харнаа.
зочин · 2021/04/20
Ардчилалын хэдэн юм өөрсдөө ерөнхийлөгч болох нууцхан мөрөөдөл байдаг ч юм билүү хэн мэдлээ,хүн өөрийгөө голдоггүй ш дээ.Даан ч Баттулга ерөнхийлөгчийг дагадаг шиг хар маас тэдэнд олдохгүй
Зочин · 2021/04/20
mongol turiin esreg hiisen ih tom turemgiilel bish uu, eniig helsen erunhiilygchid bayarlalaa,
Зочин · 2021/04/20
MAN ba AN-n odoogiin bgaa baidliig oilgohgui iim yum bichij suugaa huniig yaaltai ch bilee dee yostoi l mal yum daa,
Зочин · 2021/04/20
Өнөржаргал, boliochee, huchind hudaldagdaad icheechee
Зочин · 2021/04/20
100 ЖИЛ БОЛЖ БАЙГАА МАН ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨ ЖАГССАН ИРГЭДЭЭ БУУДАН АЛЖ ШАРХДУУЛЖ БАЙСАН ДАА ТЭГЭЭД Ч МАНАЙ НАМ БҮХ ГЭМТ ХЭРГИЙГ ХИЙСЭН ГЭЖ ДАРГА У ХҮРЭЛСҮХ НЬ ГЭГЭЭН ДҮРЭЭРЭЭ ӨӨРИЙНХӨӨ АМААР ХЭЛЖ БИЛЭЭ .
Зочин · 2021/04/20
Яаж байгаан бол айхтар араншин бэ
А · 2021/04/20
МАН эхлээд ҮХЦ-д нөлөөлж ерөнхийлөгчийн сонгогдох эрхийг хязгаарлаж хууль зөрчсөн, мөн хүний эрх зөрчсөн, Мөн МАН-н дарга монгол цэргийн нэгдсэн холбоо байгуулсан нь ҮАБ-д заналхийлсэн, ҮАБЗ-н хуралд ерөнхийлөгчөө дорд үзэж намын даалгавараар очдоггүйдээ хариуцлагаа хүлээх ёстой, бүх зүйлийг МАН эхэлж үйлдээд баттулгаруу чихэж байгаа нь маш олон харагдсан, эхлээд өөрсдийнхөө алдааг засахгүй бол ерөнхийлөгч биш ард иргэдийг хатуу тэмцэлд турхирч байгаа шүү
зочин · 2021/04/20
Хэт намчирхал дээр нь цэрэгжилт нэмбэл фашист нам болно Факел бариад жагсах л үлдэж арай хэтэрчээ
Зочин · 2021/04/20
Гэм.т хэрэгтнүүпд баригдахаараа хүн алж зэвсэг хэргэлдэгтэи адилхан юм. Ард түмэн бүү үүнд авт. Гадны гар хөл улсыг мөхөлд хүргээж дэлхии бужигнаж баигаа үе шүү
Зочин · 2021/04/20
Тэнэг нөхөр шүү ккк
mongol · 2021/04/20
Ter Batvvl chin ardchilaasaa urvachikhsan shvv dee vg ni vne tsenegvi