С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байна
2021/04/22
Өчигдөр М.Тулгат даргатай АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал коронавирус цар тахлын эсрэг халдвар, хамгааллын дүрмээ баримтлан цахимаар хуралдаж хэд хэдэн асуудлуудыг хэлэлцэн баталсан юм.
Үүний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох шалгаруулах журам байлаа. Журамд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид тавих нийтлэг шаардлага багтсан нь ихээхэн сонирхолтой байв. Уг шаардлагад: "Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах зарчмыг баримталж ажиллана.
Үүнд:
-Хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэг санал, санаачилга гаргахгүй байна.
-Хувийн өмчийн эсрэг үг, үйлдэл, санал, санаачлага гаргахгүй байна.
-1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа болох Парламентийн засаглалыг тууштай хамгаалагч байна.
-Хүн төрөлхтөний нийтлэг ололт болсон “Цаазын ялыг устгасан хууль”-ийг сэргээх санал, санаачлага гаргахгүй байна.
-Улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжигч байна.
Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
-Хууль бусаар хөрөнгөжөөгүй, орлогын аливаа эх үүсвэр нь тодорхой байна.
-Монголын болон монгол туургатны ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна.
-Монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг байна.
-Түүх, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэгч, тээгч байна.
-Хоёроос доошгүй гадаад хэлийг эзэмшсэн байна.
Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах үүргийг хүлээнэ.
Үүнд:
-Нийгмийн сүлжээнд иргэдийг блоклодоггүй байна.
-Өдөр тутмын ажил болон гэр бүл нь шилэн байна.
-Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй байна.
-Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна.
-Ажлын албаа хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш хангах зарчмаар байгуулна." гэсэн байв.
Үндсэн Хуулийн дунд суудлын хуралдаан болж, Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох боломжгүй болох үестэй зэрэгцэн, АН-аас нэр дэвших сонирхолтой улс төрчид тодорч эхлээд буй. Тодруулбал О.Цогтгэрэлийн АН гэх талаас УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, ЕТГ-ын дарга асан, УИХ-ын дарга асан З.Энхболд нар, М.Тулгатын АН гэх талаас Улсын Баатар Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал нарын хэн нэгнийг Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлэх хувилбар яригдаж буй.
Тэгвэл нэгэн хүн шинээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН-аас нэр дэвших сонирхлоо илэрхийлж эхэлсэн нь АН-ын дарга асан С.Эрдэнэ ажээ.
Түүний энэ саналд ч АН-ын дарга М.Тулгат төдийгүй Улсын Баатар Э.Бат-Үүл ч ихэд хүндэтгэлтэй хандан, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.
С.Сарнай
sonin.mn
Sentinel · 2021/04/25
Ene idej tsaddgvi gahain tooroil dutaj gene icheech gchii minr
Зочин · 2021/04/22
Болиоо гэхдээ Хүрэлсүхээс бол хувь илүү хүн л дээ
Бат · 2021/04/22
Бид МАН-д төрийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ
Зочин · 2021/04/22
Юун дэвших вэ намаа тарааж хаячихаад хаанаас дэвших гээ д байна аа энэ намуудыг бүгдийг нь татан буулга тэгж байж төрийн хулгайч лууварчидаас сална шүү
Зочин · 2021/04/22
С.Эрдэнэ дэвшвэл дэмжинэ шүү
Зочин · 2021/04/22
Энэ нэг амьтан нэр дэвшинэ гэж бусад нэр дэвшигчдээ шантаажлаад тохироо хийх, мөнгө авах л санаатай байгаа. Тэрнээс би сонгогдохгүй гэдгээ мэдэж байгаа. Үнэн бүтэхгүй шаар юмаа
Э · 2021/04/22
Эрдэнэ нэр дэвшвэл дэмжинэ
Зочин · 2021/04/22
с.эрдэнээг намаа өгөхгүй бол шоронд хийнэ гэж баттулга дарамталсан.хүрэлсүх ардчилсан намаас эрдэнээг ерөнхийлөгчид дэвшиж өөртэйгөө өрсөлдөхгүй бол шоронд хийнэ гэж айлгана. эрдэнээ ухаантай бол хамгийн бага ял авах хэргээ хүлээгээд шүүх дээр оч.
Зочин · 2021/04/22
с.эрдэнээг намаа өгөхгүй бол шоронд хийнэ гэж баттулга дарамталсан.хүрэлсүх ардчилсан намаас эрдэнээг ерөнхийлөгчид дэвшиж өөртэйгөө өрсөлдвөл шоронд хийнэ гэж айлгана. эрдэнээ ухаантай бол хамгийн бага ял авах хэргээ хүлээгээд шүүх дээр оч.
Зочин · 2021/04/22
Ам,ац хоёр нь адилхан энэ хулгайч улс төрөөс зайлах хэрэгтэй.
Зочин · 2021/04/22
АН нухацтай бодож хүн дэвшүүлэх биз, С.Эрдэнэ бол сонгогдох хэцүү л болов уу
Зочин · 2021/04/22
zail pizda
Зочин · 2021/04/22
Зайл цаашаа
mongol · 2021/04/22
AH Altankhyigiig devshvvlekhgvi um uu oor khench bsan ylakhgvi Battulgiig oligorkhuud shakhaj BNA AH MAH 2 . ard tvmen oilgoj BNA uu ed nar ard tvmnii tald bga
Zochin · 2021/04/22
Bah melhii zail. Muruuddyg ... ve.
Баяр · 2021/04/22
За болииоо. Юукэв зүкээр. Идэж ууснаа шингээ зүгээр.
Зочин · 2021/04/22
togloj bga bailgui de.
Gahgah · 2021/04/22
Дур эзнээ голохгүй гэж тэгснээс ерөнхийлөгчгүй бсан нь дээрээ гахгах