Улсын Дээд Шүүхэд хязгаарлалт тогтоосон тул нийт шүүгчид цуглах боломжгүй талаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгджээ
2021/04/23
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ.
Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид 4 дүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.
Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар
zochin · 2021/04/25
huulia batalhaasaa umnu sain unshij sudlah heregtei l bjdee ug ni bol zuv huuli batalsan bna
zochin · 2021/04/25
uvduud uheed bga irgediihee tuluu zovohgui bj uuriinhuu tuluu ingej tenegtej bhinmaa naad suudal chine hunddeed bna bolooshtee yamar azaar harin heden jil suuvaa gej bayarlaj yav
Иргэн · 2021/04/23
Энэ бол нэг талаараа хүн төрлөхтний эсрэг дайн юмаа!? Дайнд хохиролгүй оролцогч гэж байдаггүй!? Харин ч манайхан жил гаруй хугацаанд сайн барьсан!? Ард бид эмх замбараагүйгээсээ их алдсаан!? Төр засгийн хүчинмөхөсдөж байнаа!? Манайхаас том гүрнүүд хэдэн арван мянгаар нь хүн ардаа алдаж байна!? ЗГ-т бурууг өгөхөөсөө өмнө бид өөрсдөө хичээх цаг болсоон!? Төрийн толгой нь хийх юмаа олж ядаж, ард түмэн нь орилж хашгираад байвал бид энэ өвчнөөс эрсдэлгүй салж чадахгүй шүү!?