Ө.Шижир: Хөл хорионы хугацаа дуусахаар Ерөнхийлөгч хүргүүлсэн бичиг баримтаа тайлбарлах уулзалтыг Улсын дээд шүүхэд очиж хийнэ
2021/04/23
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Ардын Намыг тараах тухай үндэслэлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдэд танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалыг хүлээлгэн өгөх гэж байсан. Гэвч тус шүүхийн байранд коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул Дээд шүүхийн шүүгчид цуглах боломжгүй гэсэн тайлбарыг ЕТГ-т хүргүүлээд буй.
Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир тайлбар өгөв.
Тэрбээр "Цар тахлын нөхцөл байдал амаргүй байгааг бүгд мэдэж байгаа. Нас барсан иргэддээ эмгэнэл илэрхийлье. Ерөнхийлөгч МАН-ыг тараах тухай захирамж гаргасан. Үүний хүрээнд өчигдөр иргэддээ хандаж илгээлт хүргүүлсэн.
Тухайн илгээлтийн хүрээнд өнөөдөр Улсын дээд шүүхэд Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж, холбогдох нотлох баримт бичгийн материалуудыг хүргүүлэх ёстой байсан боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас Дээд шүүхийн бүрэлдэхүүн цуглах боломжгүй болсон байна. Захирамж болон илгээлтийн талаарх бичиг баримтаа цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бичиг хэргээр хүргүүлж байгаа.
Мөн ЕТГ-ын вэб сайтад энэхүү бичгүүдээ оруулах болно. Ерөнхийлөгч Улсын дээд шүүхэд очно гэсэн нь тус шүүхийн шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх зүйл биш. Энэ бол захиргааны үйл явц юм. Хөл хорионы хугацаа дуусахаар Ерөнхийлөгч хүргүүлсэн бичиг баримтаа тайлбарлах уулзалтыг Улсын дээд шүүхэд очиж хийх болно. Нотлох баримтын хувьд 200 гаруй хуудастай бичиг бүрдсэн” гэлээ.
Зочин · 2021/04/25
Маскаа зав зүүчихвэл зүгээрсэн дээ. Бусдад нэг иймэрхүү л үлгэрлэж байхымдаа яалтай ч билээ дээ.
Зочин · 2021/04/24
mongol · 2021/04/24
Buruu bval zasjil taarna daa
Бат · 2021/04/24
Энэ тэнэгт одоо амны хаалт яаж зүүхийг заахсан
S · 2021/04/23
Ingej zuuh yum bol maskaar yuu hiih be? Setguulchded Zai barih hamaagui yuu?
Зочин · 2021/04/23
НОТЛОХ БАРИМТАА ӨГСӨН БОЛ ДЭЭД ШҮҮХ ДЭЭР ОЧИХ ХЭРЭГГҮЙ ДАРАМТАЛСАН ХЭРЭГТ ОРНО.
Зочин · 2021/04/23
Nas barcan khund bish ar ger turul turugsdud ni emegnel ilerkhiildeg muu m.. aa
Зочин · 2021/04/23
Энэ Х.Баттулга Цэц рүү ч давхиж очоод , Жанжин штаб руу ч давхиж очоод Одоо Дээд шүүх рүү үсэрч очоод ингэж "солиорч" болохгүй гэдийг нь хэлчих хүн байдаггүй юм уу 19-р зууны сүүлчээр бараг мөхөж байсан Улс орноо Дундат зууны хоцрогдлоос арилгаж НҮБ-ын бүрэн эрхт гишүүний суудалд Монгол улсаа залсан МАН-ыг татан буулгана гэж байгаа нь яав ч хэвийн мэдрэлтэй хүний амнаас гарах үг биш