Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчид тун удахгүй тодрох гэж байна. Хуулиараа бол УИХ-д суудалтай нам, эвслүүд дангаараа буюу хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр нэг хүн нэр дэвшүүлэх эрхтэй.

 

УИХ-д МАН, АН гэсэн хоёр нам, МАХН, ИЗНН, МУНН-ын "Та, бидний эвсэл", ХҮН, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвсэл гэсэн хоёр эвсэл буюу нийт дөрвөн субьект Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй байгаа.

 

Үүнээс МАН МАН-ын дарга У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэх нь тодорхой бол АН өнөөдөр нэр дэвших сонирхолтой хүмүүсээ бүртгээд, цахим сонгууль явуулах хэлбэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах аж.

Мөн МАН, МАХН нэгдэх үйл ажиллагаа эхэлсэн тул "Та, бидний эвсэл" татан буугдах нь тодорхой болжээ. Учир нь хэдийгээр тус эвсэл гурван намаас бүрддэг боловч эвслийн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнхи нь МАХН-ын гишүүд юм байна. Тэгвэл , ХҮН, МСДН, Зүй Ёс Намын "Зөв хүн-Электорат" эвсэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшүүлэх боломжтой гурван хүнийхээ нэрийг бэлэн болгожээ. ХҮНамаас УИХ-ын гишүүн, Монголын Ногоон Намын дарга асан, "Датаком" ХХК-ы захирал Д.Энхбат, "Сонгдо" эмнэлгийн захирал, эмч Б.Болдсайхан нарыг санал болгож буй бол  "Зөв хүн-Электорат" эвслийн нэг субьект МСДН-ын дарга А.Ганбаатар нийтлэлч Баабарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал гаргажээ. Мөн хэрэв УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ынхаа сунгаанд ялагдвал "Зөв хүн-Электорат" эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбар яригдаж буй юм байна.

 

Ч.Явуухүү