Монгол Улсын Ерөнxийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуульд АН-ын дарга асан С.Эрдэнэ өрсөлдөхөө илэрхийлж АН-ын Дотоод Сонгуулийн Хороонд материалаа хүлээлгэн өглөө.

Энэ үеэрээ тэрээр: "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах одоо үйл ажиллагаанд оролцохоор материалаа бүрдүүлж эхэлж байна. 

Ардчилсан Намаас нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагааг манай дотоод сонгуулийн хороо амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Дотоод сонгуульд Ардчилсан Намын гишүүд маань шударга, нээлттэй хандана гэдэгт итгэлтэй байна. Мөн нийт гишүүд маань надад итгэл үзүүлнэ  гэдэгт итгэлтэй байгаа.Энэ сонгуульд оролцож байгаа журмын нөхөддөө  амжилт хүсье. Ингээд сонгууль маань шударга, нээлттэй,  зохион байгуулагдаасай гэж ингэж хүсэж байна" гэв.

Монгол Улсын Ерөнxийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуульд одоогоор УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Хууль Зүйн сайд асан Х.Тэмүүжин, Монгол Улсын Ерөнхий Сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар өрсөлдөхөө илэрхийлж АН-ын Дотоод Сонгуулийн Хороонд материалаа хүлээлгэн өглөө.