Монголын номер нэг хамтлаг болох "Камертон" хамтлагийнханыг уншигч та бүхэн сайн танина. Монголын рок, попын урлагт өөрийн гэсэн орон зайг хэдийнэ тунхагласан залуус.

Дээрх зургийг Төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн цахим хуудаснаа "7А анги Мээдээ бид 2" хэмээн сурагч байх үеийнхээ гэрэл зургийг олонд дэлгэн сонирхууллаа.

Дуучин Д.Болд "Хувцасаа тайлаад шид" дууныхаа шинэхэн клипийг олны хүртээл болгосон.

“Камертон” хамтлагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амар өдгөө "UBS" телевизээс зохион байгуулдаг "Universe best songs" наадамд хөндлөнгийн шүүгчээр ажиллаж буйг та бүхэн мэдэх биз ээ. Ирэх онд тус хамтлагийн 20 жилийн ой тохиох бөгөөд энэ сарын 14-нд “Веst hits unplugged” тоглолтоороо фэнүүдэдээ бэлэг барих гэж буйгаа дуулгасан.

     

Дуучин Мээдээ "1995 оны долдугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг том шоу болж байсан" хэмээн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа хамтлагийнхаа тоглолтын талаар дурсан ярьжээ.

Д.Ана