"Хана" аймшгийн кинонд тоглосон жүжигчин Х.Ганцоожид Жүжигчин Х.Ганцоожид тусламжийн гараа сунгахыг уриалга гаргасан тухай  бид мэдээлж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ.

Тэгвэл түүнд туслахыг хүссэн сайхан сэтгэлд хүмүүс сайн үйлсийн аянг зохион байгуулж эхний тусламжаа үзүүлжээ.

Ээж охин хоёрт туслахыг хүссэн хүмүүс хүүхдийн тэрэг болоод бэлэн мөнгөөр тусламжын гараа сунгасан юм.  Сайн үйлсийн аянг эхлүүлсэн "Зууны мэдээ" сонины сэтгүүлч Б.Солонго "Ээж, охин хоёр дээр очоод ирлээ. Манай хоёр давгүй байна. Түвшинзаяагийн нойр нь хүрээд байсан ч Ganholog Ariunjargal-ийн өгсөн хөөрхөн тэрэгнээс салахгүй байсан шүү. Тэрэг нь яг таарч байна лээ. Тэврээд авчихсан чинь уйлаад хэхэ. Маш их баярлалаа гэж дамжуулсан. Бас Solongo Huuhdiin Huvtsas биднийг явах гэж байхад хамт олныхоо өгч явуулсан хөөрхөн хувцаснуудыг авчирч өгсөн. малгай энэ тэр бол яг байгаа биз дээ. Бас баярласан сэтгэлийг дамжуулаарай гэсэн. Мөн бид хоёртой цуг Tsatsral Ganzorig явсан. Оюутнуудтайгаа нийлж байгаад энэ эгчид ямар нэг байдлаар туслах хэрэгтэй юм байна. Заавал мөнгө гэлтгүй өөр хэлбэрээр яаж тусалж болохыг бодно оо гэсээр тэднийхээс гарсан. Мөн Solongoo Soko, Solongo myagmar, Maitsetseg Tumurbaatar, Ochirbat Ariunzul, Даваанаа Хадхүү, нарын худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн хандив, Мөн Хаанбанкны дансанд Б.Баярмаа, Г.Энхцэцэг, Т.Одгэрэл, Б.Наранчимэг нарын шилжүүлсэн урмын үгтэй хандивыг нийлүүлэн нийт 132000 төгрөгийг аваачиж өглөө. Дэлгэрэнгүй жагсаалтыг хамгийн сүүлд нийтлэе. Мөн группийн мөнгөө авдаг Төрийн банкны дансанд нь орсон мөнгө Ганцоожид мессежээр очдог юм билээ. Өчигдрөөс хойш хүчтэй байгаарай, охин нь эрүүл болно оо гэх мэт үгтэй олон гүйлгээ орж ирсэнийг Ганцоож хэлсэн шүү. Маш их баярлаж байгаагаа дамжуулсан. Өөрөө зайлуул санаа нь зовоод л байна лээ.

                     
хэрэгтэй юм юу байгааг нь тандахад гайгүй дээ хэрэгтэй юм алга гэсэн. 6 сард Эх нялхаст охиныхоо шинжилгээг өгөх юм билээ. Тэрнээс нааш өсөлтийн сайн гэсэн витамин уулгаж болохгүй шүү гэж эмч нь бүр гуйсан гэсэн. Хөхөөр хооллох тухайд ч эмч нь зөвлөгөө өгсөн гэсэн. Эх нялхаст удамшилзүйн тасагт нь хяналтанд байдаг гэнэ лээ. Мөнгө явуулсан жагсаалтыг дор нийтэллээ. Харин тусгай дансны асуудлыг тусдаа постоор оруулья.

Худалдаа хөгжлийн банкаар:
Solongoo soko 10.000
Maitsetseg tumurbaatar 10.000
Ochirbat Ariunzul 7000
Даваанаа Хадхүү 20,000
Хаан банкаар:
Б.Баярмаа 5000
Г.Энхцэцэг 15000
Т.Одгэрэл 5000
Б.Наранчимэг 10000
Бэлнээр: solongo bayanjargal, oyuunchimeg dorj 50.000
Өөрийнх нь Төрийн банкны данс руу хийсэн гүйлгээг би мэдэхгүй. Гэхдээ өөрт нь мессежээр гүйлгээнийх нь утгатай хамт очдог юм билээ шүү" хэмээн түүнд туслахыг хүссэн хүмүүсийн нэгдсэн фэйсбүүк хуудсанд нийтэлжээ.

Мөн тэрбээр хамгийн гол нь Х.Ганцоожид маань өөрийн гэсэн орон байр хэрэгтэй байгаа. Үүний төлөө л дорвитой хандив цуглуулж, томоохон аян эхлүүлэх хэрэгтэй юм байна. Их мөнгөний асуудал яригдах тул ганц нэгээрээ данс нээх нь яаж ч бодсон дэмий бололтой. Харин тэр хүртэл ээж охин хоёрт өөрсдийнх нь данс болох Төрийн банкны 10700009208 Х.Ганцоож гэсэн дансанд хандах нь хэн бүхэнд нээлттэй шүү. Гэхдээ энэ дансны тайлан тооцоог танилцуулах ямар ч боломжгүй гэдгийг санаарай.

                   

Түүнчлэн эд зүйлсээр туслах, ээж охин хоёртой уулзах, холбогдох гэх мэтчилэн боломжтой бүх зүйлд би туслах болно. Мөн тусгай данс, аян зохион байгуулах ажлыг ойрын үед шийдвэрлэнэ. Харин мөнгө дамжуулах ажилд оролцохгүй гэдгээ мэдэгдэе. Миний утас: 96672517 гэсэн юм.

Жүжигчин Х.Ганцоожид та бүхэн туслахыг хүсвэл энэ долоо хоногийн бүтэн сайнд буюу тавдугаар сарын 11-нд 11-12 цагийн үед дээрх утсаар холбогдож хамт очих буюу туслах хүсэлтээ илэрхийлж болно.

Д.Ана