Төр түшилцэж яваа УИХ-ын 76 үе үехэн биенийхээ зургийг папарацидчихдаг. Ц.Оюунгэрэл сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын "жигтэй" зураг багагүй хугацаанд шуугиан тариад авсныг уншигч та бүхэн санаж буй биз ээ.

Тэгвэл энэ удаагийн сенсаацийн эздээр Эрүүл мэндийн сайн асан С.Ламбаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар. Энэхүү гэрэл зургийг хэн олонд дэлгэсэн нь одоогоор тодорхойгүй байна. Тэд өөрсдийн зургандаа ямар нэг тайлбар өгөөгүй юм.

Харин тэдний өмнөөс дэмжигчид нь, гишүүд нь, найз нөхөд нь сонирхолтой тайлбаруудыг олон нийтийн сүлжээгээр хийж байх юм.

Уг зургийг "Би сайн санах үедээ санаж л байсан муу санавал бас чадах л байх шүү" хэмээн нэгэн эрхэм олонд цацсан дээрх зураг сенсааци тарих нээ.