Тэрбээр 1991 онд 10 дугаар ангиа онц төгсөж, СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөөд тэнцээгүй гэдэг. Онц сурдаг хүүхдүүдэд шууд хуваарь өгчихдөг байсан болохоор Багшийн их сургуулийн хуваарь авч байсан ч урлагийн хүн болохыг үнэхээр хүсч байсан учир амьдралдаа анх удаа бие даасан шийдвэр гаргаж, Налайхын соёлын ордны ахмадууд, уран сайханчдыгаа дагаад нэг сарын хугацаатай аялан тоглолтоор явах шийдвэр гаргаж байсан. Харин дараа жил нь буюу 1992 онд СУИС-ийн дуулаачийн ангид 190-ээд хүүхэд дундаас 11 хүүхэд хуваарь авна тэнцсэн дурсамжтай.

Өдгөө түүний уран бүтээлийн хүн болгон мэддэг чадалтай эмэгтэй дуучдын нэг болж чадсан авьяаслаг хүчирхэг дуучин. 2009 оноос ProSounds дуу бичлэгийн студийг тэргүүлэн ажиллаж байгаа.  Гавьяат дуучин өнгөрсөн сард Солонгос улсын “Cheil” эмнэлэгт нярайлж 3.1 кг охинтой болсон билээ.

Өөрийн цахим хуудаснаа “Аз жаргал бэлэглэгч энхрийхэн үр минь” гэж бяцхан охиныхоо зургийг нийтэлсэн юм. Уншигчдынхаа өмнөөс хөөрхөн  охиноо өлгийдөн аван гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэсэн дуучин Ж.Алтанцэцэгт аз жаргал, эрүүл энхийг хүсье.

                        

 

    

 

Д.Ана