Загвар өмсөгч, Азийн топ модель О.Ариунзул 1992 онд Дорнод аймагт төрсөн. Тэрбээр Хэрлэн сумын 1-р сургуулийг 2010 онд төгссөн. Дунд сургуульд байхдаа амжилтын үүд нээгдэж  Аймгийнхаа "Үнсгэлжин" тэмцээний "Өсөх ирээдүйтэй шилдэг загвар өмсөгч",2008 оны Аймгийн Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан билээ.

Мөн 2010 онд Монгол Туургатны хувцас загварын наадмын “Шилдэг эмэгтэй загвар өмсөгч”-өөр тодорч байсан. Өмнөд Хятадад зохиогдсон Олон улсын супер модель шалгаруулах тэмцээнээс “Азийн топ модель” өргөмжлөлийг хүртсэн юм. Түүнчлэн Оросын холбооны улсад зохиогдсон “Miss Russia International-2013” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байрын титэм гардсанаас гадна “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөлийн эзэн болсон амжилтаар арвин бүсгүй.

Монголын төдийгүй, олон улсын загварын тайзан дээр өөрийн амжилтыг ахиулж яваа ирээдүйтэй модель. Сайхан бүсгүй саяхан үсний засалтаа болон үсний өнгөө өөрчилсэн тухайгаа найзуудадаа дуулгалаа. О.Ариунзул "Хүсдэг, зорьдог, мөрөөддөг ажлаа өөрийнхөө өнгө төрх, хэв маягаар хийсээр байх болно! Бусдад таалагдах албагүй. Өөртөө таалагдаж өөрөө түүнээс эрч хүч авсаар байх болно" гэлээ.

Д.Ана