Дээрх зураг дээрх эрхэмүүдийг уншигч та бүхэн хараад таньж байгаа байх.

МУГТ, Ц.Шаравжамц бол Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжихөд залуу нас, зүрх сэтгэлээ зориулж яваа тамирчдын нэг.

Тэрбээр сагс тоглох дуртай хүүхдүүдэд зориулан “Старс” клуб нээсэн билээ.

МУСТА, жүжигчин Г.Ундармаа уран бүтээлээсээ гадна "Итгэлийн Танхим ” төслийн хүрээнд УНТЭ-ийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж дуусгасан. Өдгөө дараагийн эмнэлгийн хүлээлгийн өрөөг тохижуулах ажилдаа ханцуй шамлан орсон гэдэг.

Энэ хоёр эрхэмийн хамтдаа авахуулсан дээрх зураг нь "Удахгүй миний Монголчууд Г.Ундармаа шиг үнэтэй, над шиг цалинтай болох болтугай" хэмээсэн юм. Гэрэл зургийн утгыг тайлбал, сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр байгаа. Тэгвэл үнэ нь өсөхгүй байж Ц.Шаравжамц шиг өндөр цалинтай байгаарай гэсэн утгатай аж.

Д.Ана