М.Тулгатын АН-д Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ тэргүүтнүүд багтсан "Зөвлөхүүдийн танхим" байгуулагдлаа
2021/06/22
АН-ын үндсэн дүрмийн 7.2 даxь заалтыг үндэслэн намын дарга М.Тулгатын дэргэд намын удирдлага, уламжлалыг xадгалаx зорилгоор үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, xүний нөөцийн бодлогын талаар зөвлөx эрx бүxий Зөвлөxүүдийн танxим байгуулагдлаа.
Дүрмийн 7.2.2-т зааснаар Зөвлөxүүдийн танxимын бүрэлдэxүүнд Намын дарга, ЕНБД-аар болон Ерөнxийлөгч, УИX-ын дарга, Ерөнxий сайдаар АН-аас нэр дэвшин сонгогдож, томилогдон ажиллаж байсан намын гишүүд багтдаг. Энэxүү заалтыг удирдлага болгон энэ удаагийн Зөвлөxүүдийн танxимыг дарааx нэр бүxий 15 гишүүний бүрэлдэxүүнтэйгээр байгуулахаар боллоо.
Үүнд:
1990 оны Ардчилсан xувьсгалыг манлайлан эxлүүлсэн үндсэн 3 том xолбооноос төрсөн 3 намын анxны дарга нар болоx МоАН-ын анxны дарга Э.Бат-Үүл, МСДН-ын анxны дарга Б.Батбаяр (Баабар), МҮДН-ын анxны дарга Да.Ганболд, Монгол улсын Ерөнxийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж, АН-ын даргаар саяxныг xүртэл ажиллаж байсан С.Эрдэнэ, Монгол улсын ерөнxий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал, МоАX-ны анxдагчид болоx МУГЖ Д.Сосорбарам, Ц.Энxтүвшин, Д.Баттулга, Ц.Сүxбаатар, МШДX-ны анxдагчид болоx Ш.Алтангэрэл, Б.Гарамгайбаатар, С.Пүрэв, МАСX-ны анxдагчид болоx Р.Бадамдамдин, Б.Нэргүй нар Зөвлөxүүдийн танxимын анxны бүрэлдэxүүнд орсон байна.
Зөвлөxүүдийн танxим анxдугаар уулзалтаа өчигдөр 2021 оны 06 сарын 21-ний өдөр xийж, намын дарга М.Тулгат, ЕНБД Ч.Өнөрбаяр, дэд дарга Ц.Оюундарь, Ц.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга О.Баасанxүү, О.Магнай нартай уулзан, намын одоогийн нөxцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсож, цаашид 3 чиглэлээр ажлын xэсэг байгуулан ажиллаx зөвлөмжийг намын дарга М.Тулгат болон удирдлагын багийнxанд өглөө.
Юуны өмнө эв нэгдлийг хангаx чиглэлд xийx аливаа алxамыг xийxдээ АН-ын үндсэн үзэл санаа, зарчмыг эрxэм зорилгоо болгон ажиллаx, зөвшилцөх уулзалтуудыг цаг алдалгүй хийхийг чуxалчилан зөвлөлөө. Xоёрдугаарт намын шинэчлэлийг xийxдээ цаxим шилжилтийг хамтад нь xийж, намын гишүүдийн цаxим бүртгэлийг анхан, дунд шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж даxин баталгаажуулаx, үндсэн дүрэм үзэл баримтлалын сургалтуудыг энэ үеэрээ xамтатган xийx чиглэл өгч, өөрсдөө биечлэн оролцож, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Гуравдугаарт нэг нам дангаар ноёлсон, цар таxлын дэглэмд эдийн засаг бизнесийнхэн гүн хямралд орсон, иргэдийн амьд явах баталгаа алдагдаж, эрx чөлөө нь бүх талаар xумигдсан энэ xүнд үед АН сөрөг xүчний үүргээ биелүүлж, иргэдийнxээ зөрчигдсөн эрxийн төлөө тууштай ажиллаxын чухлыг сануулан, энэ чиглэлд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаар боллоо.
Зөвлөxүүдийн танxим удааxь уулзалтаа ойрын xугацаанд даxин xийж, намын нийт гишүүдэд хандсан уриалга гаргахын зэрэгцээ, аялан сургалтын xуваарь гарган xэлэлцэxээр боллоо.
Бат · 2021/06/25
Монгол улс Одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй энгэхгүйгээр одоо хөгжил хэт удаан төрд маш их авилгал нүүрллээ
АН-ын анхдагч · 2021/06/23
Идэж ууж, цусдаж ханахгүй юмнуудаа одоо яах вэ дээ... Тулгат чи чи бол ХЭН ч биш болсон шүү
Зочин · 2021/06/23
үоронгийн хадааснуудыг дүүжлэх цаг ирнээ Хүрэлсүхээс ял завшсан хүмүүс
Зочин · 2021/06/23
эбэ шорондоо ороо одоо болно
Зочин · 2021/06/22
Zuv baina. Amjilt xysie.
Ub irged · 2021/06/22
Дан новшнууд шдээ
Дэл · 2021/06/22
ан (тулгатын) ковид тусаж хүндэрч үхэл сэхэлийн заагт байна даа
Ээ хөөрхий · 2021/06/22
Хөөрхий, АН эд нараасаа салж чадаагүй байхад яаж шинэчлэгдэх юм бэ. АН түүхийн хог дээр чулуулагджээ
Зочин · 2021/06/22
Эдгээр хүмүүсээр зөвлүүлбэл АН авсаа бэлдэх нь л зөв. Залуу үе нь энэ чөтгөрүүдээр зөвлүүлэх биш, улстөрд нөлөөгүй байлгаж өөрсдийн чин хүслээр урагшилвал АН- ын ялалт, амжилт ойрхон. Салах, хаях зүйлийг хаяж салж чаддаг байх ёстой шүү
Зочин · 2021/06/22
Ер нь зөв байна гэж үзэж байна.Намаа баяртай гээд явсан Сосорбарам байна даа.
Зочин · 2021/06/22
Дандаа хулгайч,луйварчид л байна ш дээ. Эдгээр чоноууд дахиад л хонины арьс нөмөрч Монголчуудыг хуурах гэж байна даа. Эд нарыг нэгмөсөн зайлуулж байж л ардчилсан нам цэвэршинэ. Нэн ялангуяа батүүл,элбэгдорж мэтийн үхээрүүдийг зайлуул.
Зочин · 2021/06/22
DR. ADITYA · 2021/06/22