"Boom town" хамтлагийн дуучин, "Маск" продакшны залуу жүжигчин Э.Алдарыг залуус андахгүй сайн танина. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн “Хүүгүй ломбард” кинонд тоглосон. Тус дэлгэцийн уран бүтээлдээ Үрлээ гэх залуугийн дүрийг бүтээжээ. 

Энэхүү киногоо жүжигчин залуу "Сайн найзууд хүнд байдалд орохоороо яаж бие биедээ ханддаг юм. Сайн найзыгаа бодох уу, эсвэл өөрийгөө бодох уу  гэдэг сонголт тулгарах үе бий. Тэр бүхнийг л харуулж байгаа уран бүтээл. Сайн найзуудаараа нийлээд үзээд, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрээд гарахад болохоор сайхан уран бүтээл болсон" гэж дүгнэжээ.

Хүүгүй ломбард киноны уран бүтээлийн бүрэлдэхүүнд  жүжигчдээс гадна найруулагч, дууны оператор, зураглаач, арын албаныхан гээд бүгд залуу хүмүүс ажилласан гэнэ. Маш их эрч хүчтэй, ядрахыг мэддэггүй, асаалттай танкууд байж чадсан гэж Э.Алдар нэгэн ярилцлагадаа дурджээ.

Д.Ана