"Үл таних эмэгтэй" кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан, өдгөө монголын кино урлагт өөрийн орон зайг хэдийн  бий болгосон жүжигчин бол О.Долгор.

Тэрбээр “Өдөр өдрийн наран”, "Хоёулаа унтах уу" кино, "Ану хатан" киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрд тоглосон. Сүүлийн үед кинонд тоглох урилгад дарагдаад завгүй яваа эрэлт ихтэй жүжигчдийн нэг.

Жүжигчин О.Долгор "Улаан пальто" уянгын драмын кинонд Минжмаа хэмээх бүсгүйн дүрийг бүтээжээ. Минжмаа өнөөгийн залуу охидын талаарх зарим нэг сөрөг тодорхойлтын эсрэг дүрээр ээжийгээ бурхан болоход амласан амлалтаа биелүүлж эмч болохоор суралцахын хажуугаар ажил хийж, өнчин дүүгээ ч хүний дайтай өсгөх гэж зүтгэдэг аж.

Зарим хүний 40 насандаа ч төлөвшиж гүйцээгүй тийм зан төлөв, бие хүний шинжийг шингээсэн бүсгүйн дүрээр үзэгч түмэнтэйгээ уулзах нээ.

Д.Ана