АН-аас мэдэгдэл гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тус намын гишүүн О.Баасанхүү мэдэгдлийг уншиж танилцууллаа. Тэрээр "Цар тахлыг шалтгаанаар амиа алдсан иргэдийн ар гэрт төр засгийн зүгээс эмгэнэл илэрхийлж, нөхөн төлбөр олгох ёстой. 

Цар тахалтай холбоотойгоор иргэдийн эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлээ зогсоохгүй бол АН эсэргүүцлийн арга хэмжээг улс орон даяар шат дараатайгаар зохион байгуулахаа мэдэгдэж байна" гэлээ. 

Мөн АН-ын зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг 3-5 дахин нэмэгдүүлж, халдвар авсан ажилчдад нөхөн олговор олгохыг шаардаж байгаагаа илэрхийллээ.