Монгол Улс жил бүр зохион байгуулдаг үндэсний баяр наадмаа коронавирусийн улмаас цуцалсан тухай Европын “Интелньюс” сэтгүүл онцолжээ.

Тус сэтгүүлд наадмын тухай сонирхолтой нийтлэл, гэрэл зургууд гардаг. Энэ удаагийн нийтлэлд 800 жилийн түүхтэй наадмын чимэг болсон бөхийн барилдааны тухай бичсэн байна. Наадам бол жуулчдын анхаарлыг татдаг фестиваль төдий биш. Чингис хааны үед ч тэмдэглэж байсан, Монгол соёл гүн шингэсэн баяр юм. Өргөн уудам нутагт тархсан Монголчууд нийслэл Улаанбаатарыг зорьж Эрийн гурван наадамд оролцдог. 1922 онд албан ёсоор амралтын өдөр болгосон долоодугаар сарын 11,12-нд Монгол бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдаан гэсэн гурван төрлөөр нааддаг. Монголын Засгийн Газар 2020 онд цахим наадам хийсэн. Энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны 815, Чин гүрнээс Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосон. Монгол Улсын хүн амын бараг тал хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Тиймээс коронавирусийн тархалт, нөхцөл байдлыг харгалзан баяр наадмыг цуцалжээ. Аливаа улс үндэстэнд онцлог спорт байдаг.

Бөх бол спортын төрөл гэхээсээ илүү давтагдашгүй соёл юм. Монгол бөх 7000 жилийн түүхтэй. 7000 жилийн өмнөх агуйн хадны зурагт барилдаж буй хүнийг дүрсэлжээ.

Нүүдэлчдийн амьдралын хэв маяг, ширүүн цаг агаар бөхийг бий болгосон. Монгол бөх бол үндсэндээ тулааны спорт бөгөөд цаг, жингийн хязгааргүй. Өнөөдөр монголчуудын 40 орчим хувь нь уламжпалт мал аж ахуйгаа эрхэлдэг. Хотод төрж өссөн “орон сууцны хөвгүүд” үндэсний бөхөөсөө холджээ. Мөн залуучуудын дунд түгээмэл тархсан гаднын спортын төрлүүд уламжлалт бөхөд шахалт үзүүлж байна. Олимпын наадмаас болж Монголд жүдо, чөлөөт бөх, бокс түлхүү хөгжих болсон. “Ковид”-ын хоёр жилийн түгжээ гэхээс илүүтэй хотжилт, даяаршил монгол бөхийн хөгжлийг чангааж байна. Бөх бол Монголын эзэнт гүрний дайчид, тал хээрийн малчдын спорт юм. 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин