Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан 461 дүгээр ангид нас баржээ
2014/05/13
“Петрочайна Дачин Тамсаг”- ийнхантай нийлж мөнгө угаасан хэрэгт Засгийн газрын агентлаг Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайханыг шалгаад удаж байна.
Тэднийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, цагдан хорих шаардлагатай гэж үзсэн юм байна. Сэжигтэн Д.Амарсайхан өнөөдөр өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаад гэнэт ухаан алдан унаж, улмаар эмнэлгийн анхан шатны тусламж авч чадалгүй байсаар нас баржээ.
Талийгаачийн ар гэрийнхэн батлан даалтад авах хүсэлтээ удаа дараа тавьж байсан ч хяналтын прокурор нь зөвшөөрөөгүй юм байна. Чухам юунаас болж нас барсан, эрүүл мэндийн байдал нь ямар байсан талаар ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангийнхнаас тодруулсан боловч мэдээлэл өгөх хүн байсангүй. Учир нь талийгаачийн ар гэрийнхэн нь маш их гомдолтой байгаа бөгөөд хоригдож байсан өрөө, хоол гэх мэт зүйлийг нарийн шалгах хүсэлтээ гаргасан гэнэ. Түүгээр зогсохгүй цагдан хорихгүй, гадуур шалгах боломжтой байсан, санаатай ийм хэрэг үйлдлээ хэмээн гомдол гаргаж байгаа гэнэ.
Зочин · 2014/05/14
Үйлийн үрээ л эдэлсэн байна яах гэж эх орноосо урваж хятадуудтай нийлж дорнод аймгийг сүйрүүлсэн юм бүх л бүтэн аймгийн хувь заяагаар тоглосон хүн шүү дээ
Зочин · 2014/05/14
Hool uruu ni muu bsn bol busad humuus yaj amid bj chadaj nn aa amarsaihang gantsaar ni horiogui biz de
Зочин · 2014/05/13
herbee mongo ugaasan bol laigaa edlej dee um maani bodi me hum.
Зочин · 2014/05/13
Хотын төвиийн А зэрэглэлд Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд 17давхард 2өрөө шинэ байр зарна.Супер засвартай,гал тогооны супер тавилгатай,бүх юмандаа ойрхон.Үнэ: 170,000,000 ТӨГУтас: 88113988,96053988Байршил УБ их дэлгүүрийн зүүн талдДүүрэг Сүхбаатар дүүрэг
Зочин · 2014/05/13
............................. link ..... and ..... like ............................ https://www.facebook.com/mongoldoousguv/photos/a.575700569203688.1073741902.386868414753572/577953162311762/?type=1
Зочин · 2014/05/13
Xujaa. Luunuud. Ajilaa. Xiigee. Ldee